Эмэгтэйчүүдийн анхдугаар лигийн аварга өнөөдөр тодорно
2015-07-27

МХБХ-ны талбайд явагдаж буй охид, эмэгтэйчүүдийн анхдугаар лигийн тоглолт өнөөдөр өндөрлөнө. Энэ сарын 21-нд эхэлсэн тус тэмцээнд найман баг оролцож байгаагаас одоогоор таван тоглолт хийснээс нэг ч хожигдоогүй "Хад" баг 15 оноогоор хүснэгтийг тэргүүлж байна.

 

"Монголын тэмүүлэл" 12, Хан-Уул дүүрэг 10 оноотой удаалж байгаа бол "Арвис" 9, "Эрчим" 5, "Титэм хужирт" 3, "Туулын том тулнууд" 2, Дархан-Уул аймаг 1 оноог аваад байна.


Мөн мэргэн буучдын жагсаалтыг "Монголын тэмүүлэл"-ийн Э.Сарангэрэл, "Хан-Уул дүүрэг" Ө.Ундрах нар 8 гоолтой тэргүүлж байна. 

Тэмцээний сүүлийн тоглолт өнөөдөр болж, анхдугаар лигийн медальт байрын эзэд тодорно.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин