П.Лхамдэгд хүрэл медаль хүртжээ

img

Asian Judo Open буюу Азийн нээлттэй тэмцээн Тайваний Тайпей хотод болж өнгөрлөө. Дэлхийн  28 орны 180 жүдочид барилдсан энэ тэмцээнээс ОУХМ П.Лхамдэгд хүрэл медаль хүртэж, М.Ганболд V байранд шалгарлаа.

 

 

Олимпийн эрхийн оноо олгох энэ тэмцээнээс П.Лхамдэгд хүрэл медаль хүртэж, оноогоо 40-өөр нэмэгдүүллээ. Харин эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд бариглдсан энэ оны УАШТ-ий хүрэл медальт М.Ганболд 20 оноогоор чансаагаа нэмэв.

 

Open буюу нээлттэй тэмцээнд I байр эзэлбэл 100 оноо, II байр 60 оноо, III байр 40 оноо,
V байр 20 оноо, VII байр 16 оноо нэмэгддэг юм.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ