Деллаведова нэг жилийн гэрээгээр үлдлээ

Плейофф, шигшээ цувралын баатар болсон Маттью Деллаведова чөлөөт агент болсон ч түүнд бусад багуудаас санал ирсэнгүй. Кливленд ч өндөр үнэтэй гэрээ санал болгосонгүй.
Тиймээс даваа гарагт нэг жилийн 1.2 сая долларын цалинтай гэрээнд гарын үсэг зурсан байна. Уг нь багаас хамааралтай чөлөөт агент болсон Деллид өөр багуудаас санал ирсэн бол Кливленд дүйцүүлж авч үлдэх ёстой байлаа.
Гэвч Деллаведоваг ур чадвар, хар ажилд сайн тоглолтыг нь бусад багийн менежерүүд хангалттай биш гэж үзжээ. Магадгүй тэд дахиад нэг жил суралцах шаардлагатай гэж бодсон байх.
Өнгөрсөн улиралд 816 мянган долларын цалин авч байсан Делли ингэснээр ирэх улиралд хүссэн багаа сонгох эрхтэй чөлөөт агент болно.
Хэдийгээр Кавальерст үлдэж байгаа ч Деллаведовагийн хувьд хангалттай минут тоглоно гэдэг эргэлзээтэй. Кайри Өрвинг гэмтлээсээ эргэн ирж байгаа бол, чөлөөт агент Мо Уильямс нэг жилийн гэрээг байгуулж Кливлендэд газардсан. Тэгэхээр багийн гуравдагч холбогч нь болж байгаа юм.
Өчигдөр Брэндан Хэйвүүд, Майк Миллерыг Портлэндэд өгч, солилцооны зөрүү мөнгөн дүнг ашилах эрх нь нээгдсэн Кавальерсийнхүү Миллерын гэрээний оронд Деллаведоватай тохиролцжээ. Одоо тэднийг Тристан Томпсон, Ж.Р.Смит нарын 20 саяас хол давсан гэрээний хүсэлт хүлээж байгаа юм.
Кавальерсын ерөнхий менежер Дэвид Гриффин энэ зун Леброн Жеймс, Кевин Лав, Иман Шумперт, Жеймс Жонс, Маттью Деллаведова нартай шинээр гэрээ хийн авч үлдээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ