Ирэх улирлын дараа Гэри Витти тэтгэвэртээ гарна

img

Гэри Виттийг Лейкерст ажилд орохоор ярилцлага хийж байх үед Мэжик Жонсон, Карийм Абдул-Жабаар нар багийн од тоглогчид, харин дасгалжуулагч нь Пэт Райли байлаа. 1984 энд тэр Райлитай уулзаж ажлын ярилцлаганд орж байжээ.

 

Түүнээс хойш 31 жил өнгөрч Витти энэ хугацаанд Лейкерсээр овоглож явсан бүх тоглогчидтой нүүр тулж ажиллаж байлаа. Мэжик, Карийм, Шак, Коби, Пау гэх мэт. Мөн Лейкерс үүдээр орж ирсэн дасгалжуулагч болох Фил Жэксон, Майк Браун, Майк Д Энтони гэсэн олон дасгалжуулагчидтай хамтран ажиллаж 12 шигшээ цуврал, найман аваргын цомд гар бие оролцжээ.

 

 

NBA-н багийн трэйнер*-үүдийн амьд домог болсон Витти ирэх улирал дуусгаад тэтгэвэртээ гарахаар шийдсэн гэнэ.

 

“Сагсан бөмбөг талаас нь харахад миний сэтгэл хамгийнд ихээр хоногшсон аварга гэвэл 1985 онд Бостон Селтиксийг хожиж авсан аваргыг хэлнэ. Жилийн өмнө нь бид Бостонд хожигдсон учраас тэднийг заавал ялах ёстой байсан. Райли бид хоёрын ажлын тухай ярилцлагын дийлэнх нь энэ тухай болсон. Тэр надад бид заавал ялах ёстой гэж хэлж байлаа”

 

Витти Лейкерсийн хувьд үргэлж онцгой чухал хүн байсаар ирсэн. Тэр ажиллаж байх бүхий л цаг үедээ тоглогчид болон дасгалжуулагчдыг хооронд нь холбож, тэдэндтэй хамгийн ойроос ярилцдаг албаны хүн юм. Харин сүүлийн жилүүдэд Лейкерсийн тоглогчид олноор гэмтэх болсон нь түүнийг чиглэсэн шүүмжлэл нэмэгдэхэд хүргэсэн юм.

 

 

Стив Нэшийн нуруу, Коби Брайнтын шөрмөс, Жулиус Рандлын хөл гээд багийн амжилтыг уруудахад нөлөөлсөн олон гэмтэл Лос Анжелес хотын багийг дайраад байгаа юм.

 

Энэ бүхнийг дүгнээд Витти өөрийгөө явах цаг нь болсон гэж үзжээ.

 

“Хэн нэгэн гэмтэхэд л би өөрийгөө буруутгадаг. Лейкер хүн ийм л болчихдог юм. Хэрэв чи асуудалтай тулгарвал ариун цэврийн өрөөнд орж, тольруу хараад дотоод хүнтэйгээ ярилцаж эхэлдэг. Дээрх олон гэмтлүүдээс намайг шийдвэрээ гаргахад хамгийн ихээр нөлөөлсөн нь Жулиус Рандлын гэмтэл байсан. Түүнийг үзэж, хагалгаа хийсэн бүх эмч нар намайг алдаа гаргаагүй гэж байсан боловч тэр ердөө эхний тоглолтондоо л хөлөө хугалсан шүү дээ. Тэр гэмтэл намайг үнэхээр зовоосон”

 

Витти хэдийгээр трэйнерийн ажлаа хүлээлгэн өгч байгаа боловч дахин хоёр улирал зөвлөхөөр ажиллах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

 

* трэйнер – тоглогчдын бэлтгэлийг хариуцдаг албан тушаал. Өөрөөр хэлбэр талбай дээрхи эмч гэж хэлж болно. Тэд багийн тоглогчдын бэлтгэлийг сайн хангуулж, гэмтэл бэртлээс хол байлгах үүрэгтэй.

 

 

 

эх сурвалж:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ