Өндөр гэгээнийг дуурсгасан 380 жил

img

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Эх түүхийн үнэнч гэрч их Хархорумын хаяа, Хархорины цэнхэр тал, Харганатын хөндийн ногоон дэнжид Монголын төр-нийгэм, шашин-соёлын нэрт зүтгэлтэн, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Бат-Оршил өргөх наадам энэ сарын 24-26-ны өдрүүдэд боллоо.

 

Ертөнцийн буурал түүхэнд нүүдэлчин түмний алдрын мөрийг тодоор үлдээсэн монголын алдар суутан цөөнгүй байдгийн нэг нь монголын шашин, төр, урлагийн нэрт зүтгэлтэн, халхын анхдугаар богд, Жавзандамба хутагт Гомбодоржийн Занабазар билээ. Их богд эзэн Чингис хааны алтан ургийн шууд удам Батмөнх даян хааны 7 дахь үе Түшээт хан Гомбодоржийнд 1635 оны насан төгөлдөр хөхөгчин гахай жил мэндэлсэн. Түшээт ханы хүү Г.Занабазарыг таван настайд нь Монголын Бурхан шашны тэргүүнээр өргөмжилсөн хэмээн түүхийн хуудаснаа үлджээ. 

 

Өндөр гэгээнд Бат-Оршил өргөх наадмыг түүнийг таван настайд нь анх хийж байсан гэдэг. Харин Өндөр гэгээний мэндэлсний 380 жилийн түүхэн ойд зориулсан Бат-Оршил өргөх наадамд цугласан олон Хархорины Харганатын дэнжийг хотойтол наадлаа. Дэлгэр зуныг илтгэсэн оюу ногоон талд эгшиглэх уртын дуу, уралдаанч хүүхдүүдийн цовоо гийнгоо, үе үехэн салхинд дээл хөөргөн давхих морьтон, дээлийн өнгө, морьдын зүсээр ижилссэн хосууд, сэр сэр дэрвэх эрээн асар, уруул чимчигнүүлсэн хултай айраг гээд  жинхэнэ монголоороо байлаа.

 

Өндөр гэгээн Г.Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ойн даншиг наадмыг зохион байгуулах Үндэсний хорооны ахлагч УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Бид өндөр гэгээн анхдугаар богдынхоо 380 жилийг тэмдэглэж байна. Арван жилд нэг удаа болдог их ой. Өндөр гэгээнийхээ, тэр хүний жинхэнэ төрийн агуу зүтгэлтэн, алсны хараат бодлоготой төрийн зүтгэлтэн байсан тухай түүх үнэнийг ихээхэн дэлгэн тавьж байгаагаараа сүүлийн гурван удаагийн наадам их онцлогтой болж байна. Нөгөө талаас бол монголынхоо бурхан шашны хөгжлийг шинэ жаяг, шинэ дүр, шинэ бүтээмж байдлаар Өндөр гэгээн маань бүтээсэн. Энэ тухай бас шинжлэл судалгааны ажлуудыг их тод гаргаж байна. Өндөр гэгээний бүтээлийг дэлхийд сэргэн мандалтын үеийн сонгодгуудтай зүйрлэж байна. Энэ хүний бүтээл бол агуу юм. Түүний бүтээсэн бүтээл, бий болгосон дэг сургууль дэлхийд гайхагдах болжээ. Энэ хүнийг төрийн их зүтгэлтний хувьд хүндэтгэж, шашны их зүтгэлтнээр бишрэн шүтэж, соёл урлагийн агуу хүнийх нь хувьд бид баясаж бахархах их олон юмтай болсон байна. Тийм болохоор энэ наадамд манай монгол түмэн олуулаа цуглаж байна” хэмээн ярьсан.

 

Цагийн сайныг товлосон наадмын “Алтан соёмбын дуулал” нээлтийн ажиллагаа эхэлж, шарга морьтой хүндэт харуул Монгол Улсын алтан соёмбот төрийн далбаа, Богд хаант Монгол Улсын шашин төрийн тугийг наадмын талбайд залав. Монгол орны өнцөг булан бүрээс хуран чуулсан лам нар Өндөр гэгээний бурханчлан тахисан дүрийг наадмын хоймроо залах ёслол, Гандантэгчинлэн хийдийн хамба Д.Чойжамц Залбирал айлдах, 108 лам хуварга Өндөр гэгээний Монгол орны эв нэгдэл сайн сайхны тухай зохиосон “Жандавцогзол буюу адистын дээдийг хайрлагч залбирал” номыг айлтгах зэргээр нээлтийн ажиллагаа үргэлжилсэн.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Хөрст газар дэвжин дээшлэхийн өнгө ногоон, ариун цагаан сүү, сэвгүй ариун бүхний бэлгэдэл цагаан, гал голомт бадран дээшлэхийн улаан, мөнх хөх тэнгэрийн өнгө амар тайвны билэгдэл хөх, алтан шар нар, шашны язгуур үндэс шар өнгийг илэрхийлсэн таван өнгийн, “Бад” цэцгийн хэлбэрт тайзнаа эгшиглэсэн “Алтан соёмбын дуулал” хүндэтгэлийн концерт наадмын талбайд цугласан олны баяр бахдалыг төрүүлж, уярааж, огшоож  чадлаа.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

“Дэлхийн дуурийн олимп”-ийн аварга Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар “...Арвайн тал, арвайн тал миний тал Монголын тал минь дээ” хэмээн дуулах хүчирхэг хоолой, гавьяат жүжигчин Т.Ариунаагийн “Талын монгол айл”-ын уянгалаг дуу, гавьяат Ц.Түвшинтөгсийн “Бурхан бумын орон”, Өвөрхангайгаас төрсөн уртын дуучдын шуранхай, ҮДБЭЧ, Өвөрхангай аймгийн ХДТ-ын уран бүтээлчдийн бүжиг, дуу, хөгжим бүгд утга төгөлдөр байлаа. Энэ наадмын урлаг соёлын үйл ажиллагааг Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин хөгжмийн зохиолч Н.Жанцанноров хариуцан зохион байгуулсан юм.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Гэрэл зургийг MPA.MN

 

“Бурхадын орон-Өндөр гэгээний залбирал” бүжгийг Өндөр гэгээн Занабазарын 21 дарь эх, цамын бүжигчид, цагаан суваргын бүжигчид, Өвөрхангай аймгийн бүх бүжигчин амилууллаа. Бидний өмнө бүжих бурхадыг харсан бяцхан охин “Ээжээ тэр бурхан явдаг юм байх даа” гэж асуух нь хөгжилтэй, өхөөрдмөөр. Тэр сэргэлэн нүдэт ээжээсээ Цагаан өвгөн /цамын/, Болдоггүй бор өвгөн /үлгэрийн/ хоёрын ялгааг асуусаар л байсан.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Ийнхүү их наадмын нээлтийн “Алтан соёмбын дуулал” концерт “Уяхан замбуу тивийн наран”-аар эхэлж “Түмэн эх”-ээр өндөрлөсөн.

 

“Шашин урлагийн цэнгүүн” боллоо

 

Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойн их Даншиг наадмын нэгэн содон үйл явдал нь Эрдэнэзуу музейд болсон “Шашин урлагийн цэнгүүн” юм. Богд хаант Монгол Улсын төрийн дуулал “Зуун лангийн жороо луус” дуугаар нийт уран бүтээлчид цэнгүүний хөшгийг нээж, “Бурханы дууч” хэмээгддэг дуучин Г.Ариунбаатарын дуулсан Дээрхийн гэгээн далай багшид, зориулан Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров, яруу найрагч Б.Ичинхорлоо, н.Гүрсэд нарын бүтээсэн “Монголын түрлэг”, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан УГЗ Б.Бямбабаяр, яруу найрагч н.Гүрсэд, Г.Түвшинтөр нарын зохиосон “Өндөр Богд мину” зэрэг дуугаар цэнгүүн өрнөсөн.

 

Энэхүү цэнгүүнд Өвөрхангайгаас төрсөн, тэр нутгаас гаралтай эрхмүүдийн бүтээж, туурвисан уран бүтээл голдуу эгшиглэж, олонх нь тэр нутгийн уран бүтээлчид байлаа. Өндөр гэгээний ойн наадмыг үзэж сонирхохоор, Эртний түүхт Эрдэнэзуу хийдэд сүслэн залбирахаар ирсэн олон бурхны ном, ерөөлийн дуутай шашин урлагийн цэнгүүн таалагдаж буйг илэрхийлж байсан юм.  

 

Д.Ганхуяг: Энэ сайхан наадамд анх удаа түрүүллээ

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Бат-Оршил өргөх наадамд хүчит 256 бөх уран мэхийг уралдуулан, хүчийг үзэж барилдсан. Тэднээс Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат улсын арслан Д.Ганхуяг түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Ч.Гончигдамба үзүүрлэсэн. Түрүү бөх улсын арслан Д.Ганхуяг “Энэ сайхан наадамдаа түрүүлсэндээ баяртай байна. Анх удаагаа түрүүлж байна. Сайхан наадам боллоо” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан.

 

Хүчит бөхийн барилдааны их шөвөгт Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат улсын заан М.Өсөхбаяр, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат улсын заан Т.Санчир нар шалгарсан.

 

Харин дунд шөвөгт Булган аймгийн Могод сумын харьяат улсын начин Э.Энхбат, Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат улсын начин П.Ганхүү, Өвөрханай аймгийн Тарагт сумын харьяат улсын начин Б.Сангисүрэн, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат улсын начин Б.Сугаржаргал нар шалгарч, үзэгч түмнээ баясгасан юм.

 

Б.Цэрэндаваа хүү нэг түрүүлж, хоёр айрагдлаа

 

Баруун гар талаас эхнийх нь Б.Цэрэндаваа

 

Түүхэн ойд зориулсан их Даншигтай Төвийн бүсийн хурд-2015 хурдан морины уралдаан давхацсан нь онцлог байв. Хурдан морины уралдааныг Өвөрхангай аймгийн морин спорт уяачдын “Арвагар хээр” холбооноос хариуцан зохион байгуулсан. Энэ наадмаар эрлийз морьдыг наадмын эхний өдөр буюу монгол морьдын уралдааны өмнөх өдөр уралдуулсан. “Энэ нь хурдан морьдын уралдааныг будлиантай болохоос урьдчилан сэргийлсэн алхам. Мөн дан уяачдаас бүрдсэн, санамсаргүй байдлаар бүрдсэн хэсэг гарч эрлийз, монгол адууг ялгах байдлаар зохион байгуулсан. Ингэсэн нь олон уяачдад таалагдаж, тэдний наадам болж чадсан байх” гэж наадмыг зохион байгуулах үндэсний хорооны гишүүн С.Дэмчиг ярьж байсан.

 

Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Бат-Оршил өргөх их Даншиг, Төвийн бүсийн хурд-2015 наадмын хурдан азарганы уралдаанд 114 ажнай мордож, бариалав. Түрүү магнайд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уяач Ш.Бадамжунайн хүрэн халзан азарга хурдалсан бол аманд хүзүүнд Архангай аймгийн Түвшрүүлэх сумын уяач Ө.Батбаатарын хүрэн, айргийн гуравт Г.Батхүүгийн соёмбо зээрд, дөрөвт Төв аймгийн Сэргэлэн сумын уяач П.Гөлөгөөгийн буурал, тавд Дунд аймгийн уяач н.Өнөрбуянгийн хул азарга хурдалсан.

 

Харин их насны морьдын уралдаанд 215 их морь мордож, 214 нь бариалжээ. Төв аймгийн Баян сумын Х.Цогсайханы цавьдар халзан түрүүлж, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уяач З.Мөнхбатын хонгор аман хүзүүдэв. Айргийн гуравт Архангай аймгийн Түвшрүүлэх сумын уяач н.Пүрэвбаатарын загал, дөрөвт Төв аймгийн Лүн сумын харьяат н.Эрхэмбаярын хүрэн морь давхиж, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уяач Д.Ганбаатарын шарга айргийн тавд бариалсан юм.

 

Айргийн тавд хурдалсан их морийг Б.Цэрэндаваа хүү унаж хурдлуулсан. Тэрбээр найман настайгаасаа хурдан морь унасан. Одоо 12 настай. Түүнтэй ярилцахад “Айргийн тавд хурдаллаа. Би эрлийз дунд насанд хонгор халзан үрээтэйгээ түрүүлсэн, эрлийз дээд насанд халиун азаргатайгаа улсад түрүүлээд давхар уяагаар энд ирж аман хүзүүдсэн. Уралдааны замаараа явбал гайгүй замын хажуу талаар явбал үлий цөмрөөд олон хүүхэд ойчиж байна. Уралдахдаа гараан дээрээ сайн шахаж гараад, дарж явж байгаад, үзүүр дээрээ хурдлаад түрүүлсэн” гэсэн. Тэр хүү шүдлэн, соёолон, хязаалан насны морьдыг унаж хурдлуулсан. 

 

Наадмын эхний өдөр уралдсан шүдлэн насны морьдын уралдаанд 143 сорь бүртгэгдэж 12 нь эрлийз гэдэг шалтгаанаар хасагджээ. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уяач Г.Мөнхсайханы буурал үрээ түрүү магнай, торгон жолоо өргүүлсэн. Аман хүзүүнд Төв аймгийн Баян сумын уяач Довдонбалжирын хул, айргийн гуравт Төв аймгийн Баянжаргалан сумын уяач н.Болдбаатарын саарал, дөрөвт Баянхонгор аймгийн уяач Жавхлангийн халтар, айргийн тавд Улаанбаатар хотын уяач н.Батдэлгэрийн зээрд үрээ тус тус хурдалсан билээ.

 

Энэ наадамд 113 даага мордож, үүлдэрхэг байдал, тавиач хүүхэд зэрэг шалтгаанаар 24 даага хасагдаж, 89 ажнай алтан тоосоо өргөсөн. Тэднээс Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уяач Б.Отгоннасангийн хүрэн даага түрүүлсэн бол Өвөрхангай аймгийн Уянга сумын уяачийн унаж хурдлуулсан цавьдар даагаа аман хүзүүнд давхиж, Архангай аймгийн Чулуут сумын уяач З.Энхболдын хар, Өвөрхангай аймгийн Уянга сумын уяач Даваадоржийн хар, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уяач Гантөмөрийн од хүрэн даага айрагдлаа.

 

Түрүү морийг найман саяар байллаа

 

Наадмын хоёр дахь өдөр соёолон насны морьд уралдаж, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат Д.Сугарын хонгор үрээ түрүүлж, Төв аймгийн Баянцагаан сумын уяач Ууганбаярын хул аман хүзүүдсэн. Айргийн гуравт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уяач Х.Лхамсүрэнгийн хүрэн, дөрөвт Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уяач П.Сэргэлэнгийн хээр, айргийн тавд Өвөрхангай аймгийн Баянгол сумын уяач Олонбаярын ногоон үрээ хурдалсан юм.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Хязаалан насанд Сүхбаатар 153 хурдан хүлэг уралдаж, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уяач Д.Бат-Өлзийн хар түрүүллээ. Архангайн Чулуутын Ч.Энхболдын шарга аман хүзүүдсэн бол Өвөрхангайн Баянголын Я.Отгонбаярын ембүү хул айргийн гуравт, Өвөрхангайн Богдын П.Ганболдын хээр айргийн дөрөвт, Хужиртын Н.Батсайханы хээр айргийн тавд хурдалж, уясан эзэн, уралдаанч хүүхэд, наадамчин олноо баясгалаа. Хурдан морины уралдааны дээд гурван насны түрүү найман сая, доод гурван насны түрүүг таван саяар байлсан.  

 

Хурдан морины уралдааны зохион байгуулалттай холбоотой хэл ам, будлиан шуугиан нэг их гарсангүй. Морийг хүн эмнэлэг, мал эмнэлэг, морины комиссын зургаан машин дагаж, бусад зөвшөөрөлтэй машин нь 100-200 метрт татсан сувгийн араар дагаж байгаа. Мөн эрлийз морьд монгол адуутай уралдахаар бүртгүүлэх тохиолдол байна. Үүний таслан зогсоох, наадмыг шударга байлгах үүднээс ажиллаж байгаа. Түүнчлэн насанд хүрсэн тавиач хүүхдүүд морь үймүүлэх, уралдааны замд байх саравчинд нуугдаж байгаад замд гарч ирэн морь үймүүлэхийг оролдсон тохиолдол гарсныг цагдаагийн байгууллагатай хамтран цаг тухайд нь арга хэмжээ авч ажиллаж байгааг наадмыг зохион байгуулах Үндэсний хорооны гишүүн Г.Батхүү ярьсан.

 

Уралдааны зам үлий ихтэй учир уралдаанч хүүхэд мориноосоо унах тохиолдлууд гарч байв. Түрүү морьтой уралдан, хурд, хүчээ шавхан барианд орж ирэх сул морь. Түүнийг өрөвдмөөр, тэр ухаант амьтнаарт хачин их бахархмаар. Бас унасан хүүхдэд санаа зовнино. Гэхдээ хамгаалалтын хувцас хэрэгсэл сайтай мордсон, Харганатын хөндийн зөөлөн хөрсөнд унасан хүүхдүүд ноцтой бэртэл гэмтэл аваагүй гэдгийг хурдан морины уралдааныг зохион байгуулах комиссоос мэдэгдсэн юм.

 

Х.Оюунчимэг 38 онож тэргүүллээ

 

Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн зориулсан их Даншиг наадмын сурын харваанд улсын гарамгай, гоц, хошой мэргэд тэргүүлсэн 132 харваач оролцож оноо мэргэ сорилоо. Наадмын Сурын салбар комиссын дарга Ц.Мөнхцоож “Харваачдын 70-аад хувь нь зэрэг цолтой, тэргүүний мэргэчүүд ирснээрээ, чансаа өндөртэй тэмцээн болж байгааг онцолж байсан.

 

 

Сурын харвааны эрэгтэйчүүдийн төрөлд Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат аймгийн гоц мэргэн, спортын мастер Г.Батсайхан түрүүлж, спортын мастер н.Мөнхтөр, М.Бямбажав, н.Ганчулуун, н.Ганхуяг нар удаах байрт шалгарчээ. Түрүүлсэн харваач Г.Батсайхан “Цаг агаар тиймхэн байна. Гэхдээ түрүүлсэндээ баяртай байна. Улсын наадамд түрүүлж, айрагдсан харваачид оролцсон том тэмцээн боллоо” хэмээсэн.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Харин эмэгтэйчүүдээс Хэнтий аймгийн Дадал сумын уугуул улсын гарамгай мэргэн Х.Оюунчимэг 38 онож тэргүүлж, Дорнодын Баяндунгийн н.Гандаваа, Орхон аймгийн н.Мөнх-Амгалан, Баянхонгорын н.Ганчимэг, гоц мэргэн С.Энхтунгалаг нар шилдэг харваачаар шалгарав. Түрүү мэргэн Х.Оюунчимэг “Сайхан наадам боллоо. Харваачид бол ёс заншил, өв уламжлалаа тээж явдаг азтай хүмүүс. Залуу харваачид нэмэгдэж буйд баяртай байдаг” гэж баярын сэтгэгдлээ илэрхийлсэн.

 

Монголын төр-нийгэм, шашин-соёлын нэрт зүтгэлтэн, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан их Даншиг наадмын хүндэт зочид болон наадамчдын сэтгэгдлийг сонссноо хүргэж байна.

 

Д.Лүндээжанцан: Буруу ойлголтыг залруулахад чиглэж байна

 

Гэрэл зургийг MPA.MN

 

УИХ-ын гишүүн, Ойг тэмдэглэх Үндэсний хорооны гишүүн Өндөр гэгээнд Бат-Оршил өргөх наадам болж байна. Энэ үед ингэж бодож байна. Монгол Улс бол тусгаар тогтносон улс юм. Тусгаар тогтнол бол асар чухал зүйл. Эзэн Чингис хаан маань төр улсыг байгуулж өгсөн. Дараа нь манжийн эрхшээлд ороод, зовж, зүдэрсэн. Гэхдээ зовлон, бэрхшээл, бутралыг даваад өнөөдөр Монгол тусгаар улс байна гэдэг бол манай өвөг дээсийн алсын хараатай холч бодлогын үр дүн юм. Өндөр гэгээний талаар буруу ойлголтыг залруулахад олон улсын болон дотоодын судлаачдын шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоотой дүгнэлтүүд бол хамгийн гол. Тэр хүний түүхийг 1949 оноос илт гуйвуулсан. 60-аад жил гуйвуулчихаар бүтэн 2 үе буруу ойлголттой өсч хүмүүжсэн. Энэ ой тэмдэглэх ажлын бас нэг хэсэг нь үүнийг залруулахад чиглэж байгаа юм.

 

Я.Содбаатар: Аюуш бурханыг авчраад залчихсан

 

УИХ-ын гишүүн, Ойг тэмдэглэх Үндэсний хорооны гишүүн

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Өндөр гэгээний мутрын бурхан Аюуш бурханыг Монгол улсад авчраад залчихсан байгаа.  Одоо монголын соёлын хосгүй үнэт бүтээлд авах комисс гараад ажиллаж байна. Ойрын үед ард түмэндээ дэлгэн үзүүлэх, бурханыг Ойг тэмдэглэх үндэсний хорооноос Монгол Улсын Засгийн газарт гардуулан өгөхөөр бэлтгэж байгаа. Энэ жил ойн хүрээнд олон талт үйл ажиллагааг зохион байгуулж буйгийн оргил арга хэмжээ нь Өндөр гэгээнийг анх таван настайд нь анх хийж байсан Бат-Оршил өргөх баяр цэнгэл наадам. Мөн Сарьдгийн хийд болон манай томоохон музейнуудад хадгалагдаж байсан Өндөр гэгээний холбогдолтой түүх дурсгалын зүйлүүдийг дэлгэн тавьж музейн нээлтийг хийж байна. Өндөр гэгээний Жанлавцогзол номын гэрэлт хөшөөг Эрдэнэзуу музейн өмнө босголоо. Өндөр гэгээнийг зөвхөн соёл урлагийн их мастер төдийгүй төр нийгмийн томоохон зүтгэлтэн. Ялангуяа монголд гашуун зовлон тохиолдоод байхад шашин номын маш их ухааныг барьж монгол түмнээ авч гарсан гарч байсан төрийн нэрт зүтгэлтэн гэдэг утгаар нь үзэх ёстой.

 

УИХ-ын дарга  З.Энхболд: Зөвхөн Монгол бус Дэлхийн хүн

 

З.Энхболд Өндөр гэгээн бол зөвхөн монголын хүн биш дэлхийн хүн. Бид түүхэндээ буруу зөрүүгээр хэлж байсан. Тухайн үеийн түүхийг тэр үетэй нь холбохгүйгээр тайлбарлаж байсан буруу тохиолдлууд бий. Өндөр гэгээн бол чухал хүн. Хамгийн сүүлд гэхэд хэн ч мэдээгүй байсан Сарьдагийн хийд гээд Эрдэнэзуугаас хоёр дахин том хот олдож байна шүү дээ.

 

Түүний бүтээл сүүлийн 300-400 жилд дэлхийгээр тарсан байна. Гэхдээ буцаж ирж байгаа нь сайн. Одоо тухайн үеийн түүхийг бодитой байгаагаар нь сурвалжлах түүхийн эх сурвалжуудад олдож байна. Олон юмыг зөв байр сууринд нь аваачиж байгаа нь их чухал юм.

 

Б.Бат-Эрдэнэ: 360 жилийн ойн Даншигт түрүүлж байлаа

 

Дархан аварга

Нийт наадамчдадаа баярын мэнд дэвшүүлье.

 

Өнөөдөр монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн шашны их хүн, нэрт соён гэгээрүүлэгч Өндөр гэгээн, Богдынхоо 380 жилийн ойг Засгийн газрын хэмжээнд шийдвэр гаргаж зохион байгуулах зүндэсний хороо байгуулаад сайхан зохион байгуулж байна.

 

Би 360 жилийн баяр наадамд түрүүлж байсан. Тэр үед залуу байж дээ.

 

Тэр сайхан наадмыг Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутагт зохион байгуулж байсан.

 

Өндөр гэгээнийг шашин соёлоо дээдэлж дэлгэрүүлэх, хөгжүүлэх гайхамшигт үйлээр нь зөвхөн монголчуудын тухайд биш дэлхийн хүн төрөлхитний соёлд оруулсан хувь нэмрээр нь бид мэдэж байгаа.

 

Энэ жилийн ой их өргөн хэмжээнд, зохион байгуулалттай болж байна.

 

Н.Тогтохсүрэн: 380 жилийн ойг 800 сая төгрөгөөр тэмдэглэнэ

 

Өвөрхангай аймгийн Засаг дарга

 

Гэрэл зургийг MPA.MN Ойг зохион байгуулахаар аймгийн хэмжээнд 105 хүний бүрэлдэхүүнтэй баг зургаан хэсэг болж ажилласан. Нээлтийн ажиллагаанд 300 уран бүтээлч оролцлоо. Энэ наадамтай Төвийн бүсийн хурд-2015 уралдаан хамт болж байгаа учир хурдан морины уралдааны зохион байгуулалт өндөр хэмжээнд болж явагдлаа.

 

Засгийн газраас үндэсний хороо байгуулагдаж, хөрөнгө санхүүгээр дэмжсэн. Ойг тэмдэглэх өнгөрүүлэх жилийн хэмжээнд 800 сая төгрөг гарч байгаа. 400 сая гаруйг Засгийн газраас, 400 сая орчмыг орон нутгаас гаргасан.

 

Социализмын үед байсан Өндөр гэгээнийг урвагч гэдэг нэр томъёо явж байсан. Одоо манай эрдэмтэд Өндөр гэгээн бол тухайн үед улс үндэстнийхээ тусгаар тогтнолыг одоогийн хэллэгээр бол улс төр дипломатын аргаар авч явсан байна. Манжид 200 жил дарлагдсан ч гэсэн тэр үед Ар монголд үйлчлэх хуулийг өөрөө зохиож гаргаж байсан нь монгол үндэстнээ аврах гэсэн санаа гэж үзэж байгаа.

 

Ажлын хүрээнд эрдэм шинжилгээний хоёр удаагийн том хурал хийж, эндээс Өндөр гэгээний гадаад улс төрийн, нийгмийн бодлогыг  гаргаж тавих чиглэлтэй байсан. Түүнчлэн түүний хийсэн бүтээсэн зүйлийг ард түмэнд танилцуулна. Сарьдгийн хийдийн малтлагын ажил явагдаж байгаа. Мөн бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байна.  Аймгийн хувьд Өндөр гэгээний түүхэн нутгаар гэсэн аялал жууллалын шинэ маршрут тогтоож байгаа. 

 

Л.Энхбат: Наадмын зарим үйлчилгээг зорилтот бүлгийн хүмүүсээрээ хийлгэлээ

 

Хархорин сумын Засаг дарга

 

Өндөр гэгээний ойн наадмыг үзэж сонирхохоор гадаад, дотоодын 10 мянга гаруй хүн цугласан байна.

 

Өмнө нь 370 жилийн ойн наадмыг манай сумын нутаг Харганатын хөндийд хийж байсан.

 

Бид ирсэн зочдын тав тухыг хангах, наадмын орчинд худалдаа үйлчилгээний цэг ажиллуулж байна.

 

Тухайлбал, наадмын үйлчилгээ болох хог цэвэрлэх, 00 ажиллуулах зэрэг үйлчилгээг орон нутгийн зорилтот бүлгийн хүмүүсээрээ хийлгэлээ.

 

Мөн нутгийн малчдынхаа айраг, цагаа болон орон нутагт хийж байгаа гар урлалын бүтээгдэхүүнийг борлуулахад нь тусламж дэмжлэг үзүүлсэн.

 

Х.Баасансүрэн: Наадмаар байдаг шиг аз жаргалтай байгаасай гэж боддог

 

Эрдэнэзуу хийдийн хамба лам

 

 

-Монгол түмнийхээ амар амгаланг айлтгая. Манай монголд цаг агаар байнга солигдож байдаг. Зун болоод л манайхан нэг жаахан амрах юм даа. Монголчууд маань газар сайгүй нутаг явж наадмаа хийж, нутаг усаа аргадаж, ах дүүтэйгээ уулзаж, баярлах юм. Болж өгвөл хүмүүс байнга л наадмаар байдаг шиг аз жаргалтай байгаасай гэж боддог юм. Өндөр гэгээний 380 жилийн ой маань маш өргөн дэлгэр болж байна. Энд тэндээс маш олон хүмүүс цугласан байна. Их л сайхан наадам болж байна. Жаахан салхитай шуургатай байна. Тэгэхдээ яахав наадам ийм л байдаг даа. Наадмын шороо тоос нь ч гэсэн бас авшиг шингээ байлгүй, адис оршоо байлгүй гэж бодоод л байж байна.

 

Наадмын нээлтийн үйл ажиллагааг Н.Жанцанноров гуай удирдаж зохион байгуулсан. Өвөрхангай аймгийн, бүх хийдийн лам хуврагууд шашны үйл ажиллагааг зохион байгуулсан. Тэр их агуу хүний юмыг бид буддын шашны гүн ухаан, үзэл баримтлал хүндлэл, тахил тэр бүгдийг агуулж зохион байгуулж хийсэн.

 

Х.Жавхлантөгс, Н.Адъяасүрэн: Наадам үзэх дуртай 

 

-Бид сайхан наадаж байна. Морио унаад бөх, морь үзээд л. Наадам үзэх дуртай. Бас барилдах дуртай. Би /Н.Адъяасүрэн/ хязаадан насны морь унаад эхэндээ өнгөлж явж байгаад морь гялгар уутнаас үргээд ойччихсон. Гэхдээ гэмтээгүй зүгээр. Та бүхэн сайхан наадаарай.

 

Ийнхүү дэлхий дахинд Занабазарын, Монголын хэмээх нэрийг дуурсгаж чадсан. Номын ухаан, эв эеийг эрхэмлэх сэтгэл, түүхийн үгүйсгэлийн гогцоо биш ухаарлын учиг байсан Г.Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Бат-Оршил өргөх их Даншиг наадам хөх ногооны униарт Харганатын цэнхэр хөндийд болж өндөрлөлөө. Дахиад арван жилийн дараа 390 жилийн ой тохиож, хэдэн мянган, хэдэн зууны түүхийг өгүүлсэн Хархорумын буурал тал, монголын тэгш өндөрлөгт нар мандаж, цэцгийн толгойд буусан шүүдэр хатах дэлгэр зуны өглөө дахиад л уулзах биз ээ.

 

 

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

muu nohoi zanabazar:
uhez hewtsen adgiin nohoi zanabazar. mongol ers naad aimhai shig chin nohoi baigaagui l yum daa
2015-07-30
Зочин:
Хутагт хаадыг сангалзсан эрх баригчдад хийх өөр ажил алга уу, эсхүл шинэчлэл болон шийдэл энэ тэрээ бариад дуусгачихсан юм уу. Монголд улс төрийн 3 дах хүчин яах аргагүй хэрэгтэй болжээ. МАНАН дунд төөрсөн нөхдүүдэд гэрэл гэгээ хэрэгтэй.
2015-07-29
URVAGCH ZANABAZARIIN BAYAR:
MONGOLIIG MANJ HYATADIIN AMAND HIIJ OGSON URVAGCH ZANABAZARIIG TAHIN SHUTEJ BAIGAA MALNUUD UNEN HOLDUU TOLGOITNUUD YUMDAA TUUHIIN HICHEEL GEJ UZEEGUI BOLOLTOI MANJTAI HUIVALDSANIIHAA TOLOO GALDANBOSHIGTOD ALUULAHAASAA AIJ MANJAAS AVRAL EREN GUIJ OCHSON HARIUD NI MANJ NAR ULSAA OGOHIIG SHAARDSAN ULSIINHAA TUSGAAR TOGTNOLIIG UTSAN CHINEE ULAAN AMINAASAA DOOGUUR UZSEN ZANABAZAR BUSHUUHAN ZOVSHOORCH MONGOLIIN ARD TUMNII HYATADIIN 200 JILIIN MUNHAG HARANHUI DARLALD ORUULJ HAYAD OOROO MANJIIN HAANIIHAA ORDON DOTOR YASAA TAVISAN HERVEE AZ TOHIOJ OROSIIN HUVISGAL GARAAGUI BOL AR MONGOLCHUUD ONOODOR YAG OVORMONGOL SHIG AMIDARCH BAIH BAISAN YAVAANDAA BURMOSON UUSAJ ALGA BOLOH BAISAN
2015-07-29
Шашиндаа гайхам гавъяа байгуулсан гарын дүйтэй ла:
Шашиндаа гайхам гавъяа байгуулсан гарын дүйтэй лам байсан гэдгийг огтхон ч үгүйсгэхгүй Одоо түвдүүдийн царайг хараад шашины үнэн царайг ойлгож болно
2015-07-29
dtyktyk:
Шашиндаа гайхам гавъяа байгуулсан гарын дүйтэй лам байсан гэдгийг огтхон ч үгүйсгэхгүй Одоо түвдүүдийн царайг хараад шашины үнэн царайг ойлгож болно
2015-07-29
dgvs:
Даварсан шашинг дарах төрийн хар хүн,төрийн хар хайрцагны бодлого хаана байна энэ улсад одоо.Дарж байхгүй бол өвчин зовлонгоор чинь далимдуулаад настай аав ээжээр чинь гул бариад эхнэр хүүхдийг чинь мунхаруулаад хоймор залраад сахил санваар бурхан шүтээн болж нэг л өдөр шар хувалзууд толгой дээр чинь гараад суучихаад төвдөөс сохор лам залж Монгол төрийг барих богд хаанаар заларах өдөр ирэх бий дэ .Энэ цагийн төрийн түшмэдүүд ч дэ авсан идсэнээсээ айдаг ч байх,хулгай дээрэм нь ихдээд айх ичих нь дийлдэхээ байгаад шар ламын хормой доогуур ихээхэн шургаж авралдах болсоноос Монгол төрийг мунхаг шашины урсгалд дахин өвдөг сөгдүүлэх болжээ.Төрийн тэргүүн өндөрлөг хэмээх 3-н нөхөр цагаан сараар ганданд очиж сөгдсөнөөр шашин төрийн толгой дээр заларч байгаагийн эхлэл болоод удаж байгаа шүү дэ Шар дээлтэй богдын хүргэн хэмээх нөхрөөс эхлэлтэй байх
2015-07-29
dsfvg:
Даварсан шашинг дарах төрийн хар хүн,төрийн хар хайрцагны бодлого хаана байна энэ улсад одоо.Дарж байхгүй бол өвчин зовлонгоор чинь далимдуулаад настай аав ээжээр чинь гул бариад эхнэр хүүхдийг чинь мунхаруулаад хоймор залраад сахил санваар бурхан шүтээн болж нэг л өдөр шар хувалзууд толгой дээр чинь гараад суучихаад төвдөөс сохор лам залж Монгол төрийг барих богд хаанаар заларах өдөр ирэх бий дэ .Энэ цагийн төрийн түшмэдүүд ч дэ авсан идсэнээсээ айдаг ч байх,хулгай дээрэм нь ихдээд айх ичих нь дийлдэхээ байгаад шар ламын хормой доогуур ихээхэн шургаж авралдах болсоноос Монгол төрийг мунхаг шашины урсгалд дахин өвдөг сөгдүүлэх болжээ.Төрийн тэргүүн өндөрлөг хэмээх 3-н нөхөр цагаан сараар ганданд очиж сөгдсөнөөр шашин төрийн толгой дээр заларч байгаагийн эхлэл болоод удаж байгаа шүү дэ Шар дээлтэй богдын хүргэн хэмээх нөхрөөс эхлэлтэй байх
2015-07-29
Ddynk:
Yostoi bodoh tusam durgui huregchihleeee chi tuuhee unsh malaa chms ih yum hiisn hun shuu teneg novshoooo
2015-07-29
Шашиндаа гайхам гавъяа байгуулсан гарын дүйтэй ла:
Шашиндаа гайхам гавъяа байгуулсан гарын дүйтэй лам байсан гэдгийг огтхон ч үгүйсгэхгүй Одоо түвдүүдийн царайг хараад шашины үнэн царайг ойлгож болно
Bvhh:
Yor ni boonuud bhgui bol taarn uhne hatna gj hudla zognoj hunii hamag mungiig avn zavharsan yumnuud odoo bur baga deedgui zambraaga aldsn yumnuud zugeer bsn ehneriig ni hunte bn gj herelduulna bitgii buddiin shashintai oorsdiigo anduuraad bgarai hundet boo guia yarimaat bvl unen tuuhe sudal holion bantan hutgaj tuuhende gai udsan ni ta nar shuu ta nariiin zolig gargah hargis herees hetersen uildlees chin zambraagui davralaaas chin bolj boogoon shashiniig buulgasan shuu
2015-07-29
dgvs:
Даварсан шашинг дарах төрийн хар хүн,төрийн хар хайрцагны бодлого хаана байна энэ улсад одоо.Дарж байхгүй бол өвчин зовлонгоор чинь далимдуулаад настай аав ээжээр чинь гул бариад эхнэр хүүхдийг чинь мунхаруулаад хоймор залраад сахил санваар бурхан шүтээн болж нэг л өдөр шар хувалзууд толгой дээр чинь гараад суучихаад төвдөөс сохор лам залж Монгол төрийг барих богд хаанаар заларах өдөр ирэх бий дэ .Энэ цагийн төрийн түшмэдүүд ч дэ авсан идсэнээсээ айдаг ч байх,хулгай дээрэм нь ихдээд айх ичих нь дийлдэхээ байгаад шар ламын хормой доогуур ихээхэн шургаж авралдах болсоноос Монгол төрийг мунхаг шашины урсгалд дахин өвдөг сөгдүүлэх болжээ.Төрийн тэргүүн өндөрлөг хэмээх 3-н нөхөр цагаан сараар ганданд очиж сөгдсөнөөр шашин төрийн толгой дээр заларч байгаагийн эхлэл болоод удаж байгаа шүү дэ Шар дээлтэй богдын хүргэн хэмээх нөхрөөс эхлэлтэй байх
Hvcc:
Door ugsenee hutsaad bgn burhanii shashinii mun chanar ni hooson chanar setgeliin amar amagland orshdogiin manjiin bodlogoor ch bish mongol hhan ooroo huleen zovshoorj ooroo burhanii shashiniig oruulj irsn boo gd yhin boo tuuhend ymr ymr gai tarij bailaa hun huniig hairlaj enereh setgeleer hezee ch buruuddaggui yum tsagtaa sn boo nar bsn l bh thde buddagiin shashinguo bsn bol yamaan omogmtoi mongolchuud alingaa aldaj bga a
2015-07-29
dtyktyk:
Шашиндаа гайхам гавъяа байгуулсан гарын дүйтэй лам байсан гэдгийг огтхон ч үгүйсгэхгүй Одоо түвдүүдийн царайг хараад шашины үнэн царайг ойлгож болно
lhbkj:
Манжийн бодлогоор түвдүүд гар хөл болж монголд нэвтэрүүлсэн шарын шашин монголд юу өгсөн юм бэ.Ядуурал доройтол дамуурал л өгсөн шүү дэ .Түүхэнд хамгийн том гавъяа нь гэх юм уу гай нь Шарын шашинд толгой мэдүүлсэн 5 наснаасаа төвдийн шээс ууж хүмүүжсэн занабазар хэмээх лам Халх монголыг дагуулж төвдөд дагаар оруулсаны ойг өргөн дэлгэр тэмдэглэх боллоо.Шашиндаа гайхам гавъяа байгуулсан гарын дүйтэй лам байсан гэдгийг огтхон ч үгүйсгэхгүй Одоо түвдүүдийн царайг хараад шашины үнэн царайг ойлгож болно.Чингэс хаан даварсан тив тэнгэр бөөгөө ч гэсэн ууцын хугалж нугасыг нь тасалж хандыг нь хага дарж байсан түүхтэй.Даварсан шашинг дарах төрийн хар хүн,төрийн хар хайрцагны бодлого хаана байна энэ улсад одоо.Дарж байхгүй бол өвчин зовлонгоор чинь далимдуулаад настай аав ээжээр чинь гул бариад эхнэр хүүхдийг чинь мунхаруулаад хоймор залраад сахил санваар бурхан шүтээн болж нэг л өдөр шар хувалзууд толгой дээр чинь гараад суучихаад төвдөөс сохор лам залж Монгол төрийг барих богд хаанаар заларах
2015-07-29
kj:
н бодлогоор түвдүүд гар хөл болж монголд нэвтэрүүлсэн шарын шашин монголд юу өгсөн юм бэ.Ядуурал доройтол дамуурал л өгсөн шүү дэ .Түүхэнд хамгийн том гавъяа нь гэх юм уу гай нь Шарын шашинд толгой мэдүүлсэн 5 наснаасаа төвдийн шээс ууж хүмүүжсэн занабазар хэмээх лам Халх монголыг дагуулж төвдөд дагаар оруулсаны ойг өргөн дэлгэр тэмдэглэх боллоо.Шашиндаа гайхам гавъяа байгуулсан гарын дүйтэй лам байсан гэдгийг огтхон ч үгүйсгэхгүй Одоо түвдүүдийн царайг хараад шашины үнэн царайг ойлгож болно.Чингэс хаан даварсан тив тэнгэр бөөгөө ч гэсэн ууцын хугалж нугасыг нь тасалж хандыг нь хага дарж байсан түүхтэй.Даварсан шашинг дарах төрийн хар хүн,төрийн хар хайрцагны бодлого хаана байна энэ улсад одоо.Дарж байхгүй бол өвчин зовлонгоор чинь далимдуулаад настай аав ээжээр чинь гул бариад эхнэр хүүхдийг чинь мунхаруулаад хоймор залраад сахил санваар бурхан шүтээн болж нэг л өдөр шар хувалзууд толгой дээр чинь гараад суучихаад төвдөөс сохор лам залж Монгол төрийг барих богд хаанаар заларах өдөр и
2015-07-29