Монголын жүдочид ”Сэлэнгэ” амралтад бэлтгэлээ хийж байна

Монголын жүдочдыг энэ оны хамгийн чухал, хамгийн том тэмцээн хүлээж байна. Сар хүрэхгүй хугацааны дараа буюу ирэх наймдугаар сарын 24-30-ны өдрүүдэд Казахстаны Астана хотноо жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.
Тэмцээнд өрсөлдөх баг, бүрэлдэхүүнийг албан ёсоор хараахан зарлаагүй байгаа ч шигшээ багийн нийт тамирчид саяхнаас Орхон аймаг дахь “Сэлэнгэ” амралтад бэлтгэлдээ нэгдсэн цугларалтад гараад байна.
Астанад болох жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэж сонирхох дэмжигчид цөөнгүй байгаа. Тэмцээн харьцангуй ойрхон байршилд болно, визний асуудалгүй, олимпийн өмнөх ДАШТ тул олон орон оролцоно, өрсөлдөөнтэй болно гэсэн тооцоог тэд аль хэдийнэ гаргаж, онгоц, галт тэрэг, машины аль алинаар нь зорчих нөхцөлөө бүрдүүлж эхэлжээ. Энэ тал дээр Монголын жүдо бөхийн холбоо ч анхаарал хандуулж, тодорхой зохион байгуулалтууд хийж байгаа аж.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ