Рокетс Чак Хэйестэй тохиролцжээ

img

Yahoo Sports-н шинжээч Адриан Уожнаровскигийн мэдээлснээр Хьюстон Рокетс баг чөлөөт агент төвийн тоглогч Чак Хэйестэй нэг жилийн гэрээ хийхээр тохиролцжээ.

 

Энэхүү гэрээ нь ахмад тоглогчийн хамгийн бага цалинтай боловч баталгаат гэрээ аж.

 

32 настай Хэйес 2005-11 оны хооронд Рокетсын бүрэлдэхүүнд тоглож байсан танил тоглогч. Өнгөрсөн жилүүдэд Рэпторсд хүчин зүтгэж байсан ч талбайд гэхээсээ илүү бэлтгэлд түүний үүрэг оролцоо их байсан.

 

Тиймээс ч Дуайтын бэлтгэл хангагч, сэлгээний залуу төвүүдэд өөрийн туршлагыг хуваалцахаар Хьюстонд ирж байгаа нь энэ. Хэйес өөрийн замналын хамгийн оргил амжилтаа 2010-11 онд Хьюстонд байхдаа үзүүлж байжээ. 63 тоглолтонд гараанд гарч 7.9 оноо 8.1 самбарыг дунджилсан.

 

Чак Хэйесийн Хьюстонд авчрах гол давуу тал бол цөөхөн минутанд биеийн хүчний сайн хамгаалалт юм.

 

 

 

эх сурвалж:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ