Уарриорс Люк Уолтоныг тэргүүн туслах болголоо

img

67 хожил авч, аваргын цомд хүрсэн Голден Стэйт Уарриорс баг талбай дээрхи бүрэлдэхүүнээ хадгалж авч үлдсэн. Харин талбайн хажууд суудаг эрхмүүдээс нэгнийгээ алдсан.

 

Уарриорсын довтолгоог хариуцсан Альвин Жентри одоо Нью Орлеанс Пеликанс багийн ерөнхий дасгалжуулагч болсон. Тэгвэл түүний албан тушаалд очиж, багийн дасгалжуулагчдаас Стив Керртэй хамгийн ойр суух эрхмийг Уарриорс даваа гарагт зарлалаа.

 

Багийн туслах дасгалжуулагчдыг Люк Уолтон тэргүүлэхээр болжээ.

 

“Люк бол гайхалтай нэгэн. Тэр үнэхээр дайчин, тэр өөртөө яг тохирсон ажлаа хийж байгаа. Би Люкийг ирээдүйд энэ лигт ахлах дасгалжуулагч болно гэж боддог. Тэр дасгалжуулагч болсон, үүнийгээ ч сайн хийж байгаа” гэж Стив Керр хэлжээ.

 

Уолтон тоглогчийн хувиар лигт 10 жилийг өнгөрүүлж, Лейкерсийн хамтаар хоёр ч удаа аваргын цомд хүрсэн. Үүнийхээ дараа хөгжлийн лигийн дасгалжуулагчаар ажиллаж байгаад Голден Стэйтэд ирсэн юм.

 

Алдрын танхимын гишүүн Билл Уолтоны хүү Люк тоглогч байхдаа өндөр IQ гэгддэг байсан ч түүний биеийн хөгжил өндөр амжилт үзүүлэхүйц байгаагүй юм. Одоо тэрбээр оюуны бядаараа бусадтай өрсөлдөх болж байна.

 

 

Харин Уолтоны оронд өнгөрсөн жил тоглогчдын хөгжлийг хариуцаж байсан Жаррон Коллинс албан ёсоор багийн туслах дасгалжуулагч болж байна.

 

 

эх сурвалж:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ