Паркер : Бидний сүүлчийн оролдлого байх болно

img

Сан Антонио Спөрсийн менежмент, удирдлагын багийн энэ зуны үр дүнд бусад 29 багийн менежерүүд атаархаж суугаа нь лавтай.

 

Тэдний хувьд үнэхээр сэтгэл өөдрөг байж болох зуныг өнгөрүүлсэн.

 

2014 оны шигшээ цувралын үнэ цэнэтэй тоглогч Кавай Леонардтай гэрээгээ сунгаж чадсан, Портлэнд Трэйл Блэйзерс багийн сүпер од Ламаркус Алдрижтай дөрвөн жилийн гэрээ хийсэн. Багийн их гурвал болох Тим Данкан, Ману Жинобили, Тони Паркер нар хамтдаа тоглохоор үлдсэн бол тэдэн дээр туршлагатай Дэвид Уэст хүч хавсарч, зорилгодоо хүрэхээр ирсэн.

 

Алдриж, Уэст байхгүй үед ч аваргын төлөө яригддаг баг хамгийн гол өрсөлдөгч болсон юм.

 

“Бидний хувьд итгэмээргүй зун боллоо. Ламаркус бидэнд их тус хүргэх болно. Мөн Ману Тими хоёр үлдсэнд би их баяртай байгаа. Тиймээс энэ бидний хувьд сүүлийн оролдлого, бүгдийг хожих сүүлчийн дайралт байх болно” гэж Тони Паркер хэлжээ.

 

Данкан удахгүй 40 хүрнэ. Харин Жинобили 38, Паркер 34. Энэ бол тэдний сагсан бөмбөгийн замнал төгсгөлдөө ирж буйг илтгэх тоо юм. Тиймээс ирэх улирлын дараа гэсэн ойлголт байхгүй. Яах аргагүй Спөрсийн сүүлийн байж болох хүчтэй дайралт ирэх улирал байх болно.

 

 

эх сурвалж:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ