Өсвөрийн таеквондочид амжилтаараа бахархав

Манай улсын таеквондогийн 15 тамирчин, 3 дасгалжуулагчийн хамт Өсвөрийн таеквондочид олон улсын томоохон цуврал тэмцээнээс 12 алт, 5 мөнгө, 8 хүрэл медаль хүртсэн амжилтынхаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэд БНСУ-д болсон Jeonju-гийн таеквондогийн олон улсын нээлттэй тэмцээн, Чунчон Солонгосын олон улсын нээлттэй тэмцээн, Сонгнам хүүхдийн олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцоод ирсэн байна. Уг цуврал тэмцээнүүдэд манай Монгол Улсын Үндэсний шигшээ тамирчид болох С.Янжинлхам, М.Түмэнбаяр, н.Тэмүүжин, н.Нацагдорж, н.Оюун-Эрдэнэ нар оролцсон бол тэдний дасгалжуулагчаар ҮШБДасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Хо Ин Ён ажиллажээ.
Бага насны ангилалд Монголын таеквондогийн өсвөрийн шигшээ багийн тамирчид болох Т.Энхжин, М.Цэгц, Б.Билгүдэй, Б.Энх-Амгалан, Т.Өсөхбаяр, Г.Түвшин оролцож, дасгалжуулагчаар өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч Ү.Ган-Эрдэнэ ажиллажээ.
Өсвөр болон насанд хүрэгчдийн ангилалд Улаанбаатар хотын Налайх дүүргийн тамирчин О.Энхбилгүүн, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотын тамирчин М.Мөнхбат, Орхон аймгийн тамирчин Э.Баасанханд, О.Азхүү нар оролцсон байна.
Долоодугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохиогдсон Jeonju-гийн таеквондогийн олон улсын нээлттэй тэмцээнд 37 орны 4500 гаруй тамирчид хүч үзсэнээс 9-10 насны ангилалд Т.Энхжин пүмзэ буюу таеквондо техникийн төрөлд хүрэл медаль авч, медалийн салхийг хагалсан байна.
10-11 насны ангилалд Б.Энх-Амгалан пүмзэ төрөлд алтан медаль
12-13 насны ангилалд М.Цөгц пүмзэ төрөлд хүрэл медаль
12-13 насны ангилалд Б.Билгүдэй пүмзэ төрөлд хүрэл медаль
12-13 насны ангилалд Т.Өсөхбаяр пүмзэ төрөлд хүрэл медаль
13-14 насны ангилалд Г.Түвшин хүрэл медаль мөн тулааны төрөлд нас нэмж орон өсвөрийн ангиллын 55 кг-д мөнгөн медаль хүртжээ.
Мөн Үндэсний шигшээ багийн тамирчин С.Янжинлхам 49 кг жинд алтан медалийн эзэн болсон байна.
Долоодугаар сарын 22-27-ны өдрүүдэд зохиогдсон Чунчон Солонгосын олон улсын нээлттэй тэмцээнд 57 орны 4300 гаруй тамирчид оролцож, манай өсвөрийн тамирчид
8-10 насны ангилалд Т.Энхжин 35 кг-ийн жинд алтан медаль
10-11 насны ангилалд Б.Энх 35 кг-ийн жинд алтан медаль
11-13 насны ангилалд Б.Билгүдэй 34 кг-ийн жинд алтан медаль
11-13 насны ангилалд Т.Өсөхбаяр 38 кг-ийн жинд алтан медаль
11-13 насны ангилалд М.Цэгц 45 кг жинд мөнгөн медаль
Орхон аймгийн О.Баасанханд 57 кг-ийн жинд мөнгөн медаль
Сэлэнгэ аймгийн Хөтөл хотын тамирчин М.Мөнхбат 58 кг-ийн жинд мөнгөн медаль тус тус хүртсэн байна.
Долоодугаар сарын 30-аас наймдугаар сарын 2-ны өдрүүдэд зохиогдсон Сонгнам хүүхдийн олон улсын аварга шалгаруулах тэмцээнд 14 орны 1300 гаруй тамирчид өрсөлдөж, манай өсвөрийн шигшээ багийн тамирчид болох Т.Энхжин, Б.Билгүдэй, Б.Энх-Амгалан, Т.Өсөхбаяр, М.Цэгц нар жин жиндээ тэргүүлж, алтан медалийн эзэд болцгоожээ.
Мөн Хөтөл хотын тамирчин М.Мөнхбат хүрэл медаль
Налайх дүүргийн тамирчин О.Энхбилгүүн алтан медаль
Орхон аймгийн тамирчин Баасанханд мөнгөн медаль, Азхүү хүрэл медаль хүртсэн амжилттайгаар эх орондоо эргэн ирцгээсэн байна.
Хэвлэлийн хурлын үеэр дасгалжуулагч Хо Ин Ён хэлэхдээ “Монголд таеквондогийн спорт маш сайн хөгжиж байна. Би монгол хүүхдүүдэд таеквондл заагаад хоёр жил болж байна. Монгол хүүхдүүд миний санаж байснаас илүү хурдан энэ спортоор суралцаж, амжилт гаргаж байна. 2020 онд болох олимпын наадамд өрсөлдөх, сайн тамирчид болон өснө гэдэгт итгэж байна” гэсэн юм.
П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ