Адидас Харденд 200 саяын санал тавилаа

NBA- өмсгөл үйлдвэрлэх, худалдаах гэрээ хийснээс хойш Адидас компани томоохон одуудыг нүүр царайгаа болгохыг хүссэн ч амжилт олсон нь цөөхөн.2012 онд тэд лигийн тод од Деррик Рөүстэй том гэрээг хийсэн ч Рөүсийн замналыг дагаад түүний пүүзний боруулалт буураад байгаа.Мөн Дамиан Лиллардтай гэрээ үзэглэсэн ч Портлэндын одын нэр хүнд зах зээл дээр хангалттай биш байгаа юм. Харин Жон Уоллтой хийсэн гэрээ амжилт авчирж байгаа ганц амжилттай тоглогчтой Найкын зэх зээлтэй өрсөлдөхөд хангалттай биш.
Тиймээс гялалзаж яваа нэгэнтэй хамтран ажиллаж, пүүзний зах зээлд алдаад байгаа орон зайгаа эргүүлэн олж авахыг хичээж байна. Энэ удаад Хьюстон Рокетс багийн бүх одод хамгаалагч Жеймс Харденд 13 жилийн 200 сая долларын гэрээг санал болгожээ.Уг нь Харден Найк компанитай хамтран ажилладаг боловч түүний байгуулсан гэрээ энэ долоо хоногийн сүүлээр дуусах аж. Тиймээс Адидас Харденыг өөрийнх болгохоор өндөр хэмжээний гэрээ амласан байна.
Найк компани ижил хэмжээний гэрээг өгвөл Харден гэрээгээ үргэлжлүүлэх боломжтой. Үгүй бол бид удахгүй лигийн тод оддын нэг Хардены нэрийн пүүзнүүдийг Адидасын дэлгүүрээс худалдан авч эхлэх юм.Найк гэхдээ энэ хугацаанд зүгээр суусангүй. Энэ жилийн драфтын сонголтууд болох Карл – Энтони Таунс болон Д’Анжело Расселл нартай гэрээ байгуулсан байна.Одоогоор тэдэнтэй байгуулсан гэрээний дүн тодорхой биш боловч Найк Стифен Көрри дээр гаргасан алдаагаа давтахыг хүсээгүй нь ойлгомжтой. Стефф Андер Армортой хамтран ажилласныхаа төлөө жилд ердөө 4 сая долларыг авдаг гэнэ.
Од болон гялалзахаас нь өмнө хийсэн гэрээ эрсдэлтэй боловч, амжилт олсон тохиолдол цөөнгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ