Рома клүб Эдин Жеког авахаар боллоо

img

Манчэстэр Сити клүбийн Босни довтлогч Эдин Жеко-г Италийн Рома клүб эгнээндээ нэгтгэлээ. 29 настай довтлогчийг авахын тулд Сери А-гийн баг 14 сая фунтийг төлөхөөр болсон байна. Вольфсбург багт зүтгэж байсан Эдин Жеко 2011 оны 1-р сард 27 сая фунтийн өртгөөр Манчэстэр Сити-д ирж байсан юм. Английн багт тэрээр 187 тоглолтонд оролцож 72 гоолыг оруулжээ. Өнгөрсөн жил Жеко 4 жилийн шинэ гэрээг Манчэстэр сити багтай байгуулсан ч 32 тоглолтонд оролцохдоо ердөө 6 гоол оруулсан байна. Улмаар энэ зун Рахим Стерлингийг авсан Манчэстэр Сити багийн мэнэжэр Мануэль Пеллегрини Босни довтлогчийг багаасаа явуулна гэж хэлж байсан юм.

 

Эдин Жеко одоо италийг зорьж, хувийн нөхцөлөө тохирохоор болсон байна. Клүбүүдийн тохиролцоо ёсоор 14 сая фунтийг Рома төлөхөөс гадна тоглогчийн амжилтаас шалтгаалан нэмж 2,5 сая фунт төлж болох гэнэ.

 

 

эх сурвалж:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ