”Сараево-2015”-ийг шууд үзээрэй

"Сараево-2015" өсвөрийн жүдочдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Босни-Герцеговин улсын Сараево хотноо манайхаар 19:00 цагт эхэлнэ.
Тэмцээнд оролцох манай улсын 20 тамирчин, дасгалжуулагч, багийн ахлагчдын хамт Сараево хотноо очоод буй. Өнөөдөр хөвгүүдийн -50 кг, -55 кг болон охидын -40 кг, -44 кг-ын жингийн тамирчид татамид гарна.
Тэмцээний хөвгүүдийн -50 кг-д Б.Сүхбат, Б.Нармандах, -55 кг-д Г.Сүхбат, -60 кг-д Б.Ууганбаатар, 66 кг-ын жинд Н.Базарсүрэн, -73 кг-д Э.Мөнхбаясгалан нар хүч үзнэ. Мөн -81 кг-д Э.Үнэнхүү, -90 кг-д О.Хангал, +90 кг-ын жинд Б.Лхагвадорж, Б.Бат-Эрдэнэ нар барилдах юм.
Харин охидын -40 кг-ын жинд Б.Ойдовчимэд, -44 кг-д Э.Уртнасан, Б.Хорлоо, -48 кг-ын жинд Б.Хорлоодой, -52 кг-д Б.Болор-Эрдэнэ, Н.Умбаням нар барилдана. Мөн -57 кг-ын жинд М.Ичинхорлоо, Л.Энхрийлэн, -63 кг-д Б.Оюунтүлхүүр, +70 кг-ын жинд Ш.Сэржмядаг нар дэлхийн аваргын төлөө хүч үзнэ.
Тэмцээнийг http://www.ippon.tv шууд дамжуулна.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ