Их мастер Б.Мөнгөнтуул ээж болжээ

img

Оюуны спортод Монголын нэр хүндийг олон жил өргөж яваа шатрын Их мастер Б.Мөнгөнтуул хэдхэн хоногийн өмнө амаржиж, охинтой болжээ.

 

Тэрбээр 2000 онд анх Монголын шигшээ багт багтан, Дэлхийн шатрын олимпиадын 2-р ширээнд тоглож, 14 өргөөс 9 оноо авсан. Уг олимпиадад хожим дэлхийн аварга болсон ОХУ-ын шатарчин Александра Костенюкийг хожиж байв.

 

ФИДЕ-гийн "Олон улсын эмэгтэй их мастер" цолыг 2003 онд Монгол улсаас анхлан хүртсэн юм. Харин өнгөрөгч онд Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор оюуны тулаан дахь хөдөлмөрөө үнэлүүлсэн билээ.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Нөхөр нь ямар хүн байдаг бол?
2015-08-05