Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНСУ-ын Сувон хотноо үргэлжилж байна. Манай 30 тамирчин оюуны цэц сорьж буй билээ.
Хөвгүүдийн 8 хүртэл насанд Л.Очирбат, Б.Эрхэс, Ц.Маргад-Эрдэнэ, Б.Түвшинбилэг, 9-10 насанд Г.Амартүвшин, Н.Батболд, Э.Энх-Од, Г.Хос-Эрдэнэ, З.Ангар, Г.Сүхбат, 11-12 насанд С.Ган-Эрдэнэ, Д.Батсүрэн, Л.Билгүүн, А.Эрхэмбаяр нар тоглоно.
Мөн 13-14 насанд О.Чингүүн, Г.Бат-Эрдэнэ, 14-15 насанд Э.Болдоо оролцож байна.
Харин охидын 8 хүртэлх насанд Н.Энхболор, Б.Эмүжин, Г.Халиунаа, Ц.Анударь, 9-10 насанд Б.Мөнгөнзул, Б.Алтантуяа, Э.Маргадгуа, Э.Номин, 11-12 насанд С.Лхагвадолгор, С.Тамир нар цэц сорьж байна. 13-14 насанд Н.Наран-Эрдэнэ, Т.Номиндалай, 15-16 насанд Б.Отгонсувд нар тоглож байгаа юм.
Энэхүү тэмцээнд 15 орны 282 өсвөрийн шатарчин өрсөлдөж байна. Монгол Улсын багийн ахлагчаар Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Г.Эрдэнэбаяр ажиллаж буй.
Б.Бэхи
Уншиж байна |