Лион Рафаэлийг, Сток Серхио Молинагаар хүчээ зузааллаа

img

 

Францын Лион клүб Манчэстэр Юнайтэд багийн хамгаалагч Рафаэл да Сильваг авахаар тохиролцлоо. 25 настай Бразил хамгаалагчийн төлөө 2,5 сая фунтийг Лион төлж байгаа юм. Улмаар баруун жигүүрийн хамгаалагчтай 4 жилийн гэрээг байгуулахаар болсон байна. 2008 онд өөрийн ихэр Фабиогийн хамтаар Флуминенс багаас Манчэстэрт ирж байсан Рафаэл нь одоогийн дасгалжуулагч Луй Ван Гаалийн төлөвлөгөөнд багтаж чадаагүй юм. Нидерланд мэргэжилтний удирдлага дор Рафаэл өнгөрсөн улиралд ердөө 6 тоглолтонд гараанд гарчээ. Антонио Валенсия түүний өмнөх сонголт байсан бол нэмээд Маттео Дармиан ирснээр бразил хамгаалагчид талбайд гарах боломж бүр хомс болж байна. Энэ зун багтайгаа аялан тоглолтонд оролцоогүй Рафаэл одоо Францыг зорьж, эмнэлгийн үзлэгт орно.

 

 

Сток сити клүб энэ зуны ээлжит наймаагаа хийж, залуу тоглогч Серхио Молинаг Реал Мадрид клүбээс авлаа. 19 настай хагас хамгаалагчийг үнэгүй багтаа элсүүлж байгаа юм байна. 9 настайгаасаа Реал Мадридийн академид элсэн орсон хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчийг мэргэжилтнүүд өндөр үнэлж байгаа юм. Молинатай Сток сити 3 жилийн гэрээ байгуулахаар болжээ. Эхлээд түүнийг 21 хүртэл насны залуучуудын багтаа элсүүлж байгаа юм байна.

 

 

Сток сити ийнхүү энэ зун 9 дэх тоглогчоо авч бүрэлдэхүүнээ зузааллаа. Эдгээрийн дийлэнх нь Испанийн багуудад тоглож байсан тоглогчид бөгөөд Барселона-д байсан Ибрахим Афеллай, Марк Муниеса, Боян Кркич, Моха нар дээр нэмээд Реалд байсан Хоселуг дурдаж болно. Мөн Шэй Гивэн, Глэн Жонсон, Марко Ван Гинкэл нарын тоглогчид энэ багт ирээд байна.

 

 

 

эх сурвалж:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ