Б.Ойдовчимэд мөнгөн медаль хүртлээ
2015-08-06

"Сараево-2015" өсвөрийн жүдочдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Босни-Герцеговин улсын Сараево хотноо өчигдөр эхэлсэн билээ. Өчигдөр хөвгүүдийн -50 кг, -55 кг болон охидын -40 кг, -44 кг-ын жингийн барилдаан болсон. 


Тэднээс охидын 40 кг-ын жинд Баасансүрэнгийн Ойдовчимэд аваргын төлөө ОХУ-ын бөх Ольга Борисоватай барилдаж, мөнгөн медалийн тавцанд зогслоо.

 

Харин хөвгүүдийн -50 кг-ын жинд барилдсан Баянмөнхийн Нармандах хүрэл медаль хүртлээ.

 

Shuud.mn
Сонин хачин