Манайхан эхний тоглолтоо БНХАУ-ын багтай хийнэ

img

“Торгоны зам-2015” тэмцээнд Монгол Улсын 15 хүртэлх насны өсвөрийн шигшээ баг оролцоно. Манай багийнхан 19 тоглогчийн бүрэлдэхүүнтэй БНХАУ-ын Вэйнань хотноо очоод байгаа билээ. 

 

Тэмцээн 8-р сарын 10-ны өдөр эхэлж, манай баг эхний тоглолтоо БНХАУ-ын багтай хийнэ. Харин 12-ны өдөр Узбекистан, 14-ний өдөр Киргизстаны өсвөрийн шигшээ багтай өрсөлдөхаар таарчээ. Өсвөрийн шигшээ баг тамирчид өнөөдөр тэмцээний эхний бэлтгэлээ хийх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ