Нөөцийн мах 10 хоногийн дараа худалдаанд гарна

img

Махны үнэ өсч байгаа нь иргэдийг нилээдгүй бухимдуулж байна. Сүүлийн нэг сарын хугацаанд махны дундаж үнэ 11.8-12.1 хувь өсөөд байгаа тухай ҮСХ-оос мэдээлж буй юм. Тухайлбал, хүнсэнд голчлон хэрэглэдэг үхрийн махны үнэ 4.9-5.7 хувь, ямааны махны үнэ 9.0 хувь, адууны махны үнэ 12.8 хувиар тус тус өсчээ. Үнийн өсөлт ийм маягаар үргэлжлээд байвал иргэд л зүдэрнэ. Төв банкны ерөнхийлөгч инфляцийн нийт өсөлтийн 1/3-ийг махны үнийн өсөлт бүрдүүлж байна гэж хэлж байсанчлан, монголчууд махны үнээ дийлэхгүй хэмжээнд хүрэх нь ээ. Монголчуудын хамгийн их мах иддэг баяр Цагаан сар сарын дараа болох гэж байна. Бас мах ховорддог хавар болох гэж байна. Гэхдээ 2012 онд нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулан 12 мянган тонн нөөцийн мах бэлтгэх шийдвэр гарсан. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тус шийдвэрийн дагуу 2012 оны нийслэлийн хүн амын хаврын хэрэгцээнд зориулсан 12 мянган тонн махыг бэлтгэх 23 үйлдвэр, аж ахуйн нэгжтэй гурвалсан гэрээ байгуулж эхлээд байгаа гэсэн. Улмаар нөөцийн махыг 1 дүгээр сарын 15-наас худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд тухайн үеийн зах зээл дээрх махны үнээс шалтгаалан нөөцийн мах борлуулах үнийг тогтооно гэж буй юм. Өнгөрсөн онд нийслэлийн хүн амын хаврын хэрэгцээнд зориулан мөн 12000 тонн махыг 14 үйлдвэр бэлтгэн нийлүүлж, 1 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлийн 9 дүүргийн 274 цэгээр  худалдаанд гаргаж байсан юм. Нөөцийн мах бэлтгэх, хяналт тавих, борлуулах үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Монголын махны холбоо хамтарсан гэрээ байгуулсан. Тэгэхээр нөөцийн мах худалдаанд гарчихвал, учиргүй их өсөлт хумигдах болов уу гэсэн найдлага байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongoliin mal 36 say knvreegvi zobkhon tsaasan deer l baigaa amaar too abdag wm cnikh nvd 2 khoorond zai ikh bii banknii zeeltei khvmyys chini osgoj khelekhgvi oor yakh wm be mongoliin malchidiin 95 khubi ni bankand mal malldag wm snuud. mn shuud shuluukhan shuurkhai medeelne snvv
2012-01-07
saynii mal toollogoor 36say garan mal toologdson gesen, gadniihnii maliig oruulbal geed negen medeegeer yrij bh yum, hujaa nariin mallaj baigaa maliin too niit 10aad saya gesen, zavhanaar neg bituu hujaa nar mal mallaad tas har tsarailaad yavtsgaaj bna ene yu bolj bna nuhuduu !!??
2012-01-05
хөөе муу лаларуудаа үхэрийн мах нэг кг нь 6500 гэж байна энэ монгол улсад чинь яаж амьдрах юм болж байна аа ард түмэн минь нэг юм хийх монголчууд сэрж өөрсдийгөө үр хүүхдээ сайхан амьдруулахын төлөө сэрэх босох цаг нь болсон юм биш үү
2012-01-05