“Rally Mongolia”-д 3355 км уралдана

“Rally Mongolia” автомашин мотоциклийн холын зайн олон улсын уралдаан өчигдөр буюу энэ сарын 9-нд эхэллээ.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах болсон тэмцээн нийт 8 өдрийн турш 3355 км замд уралдах юм.
Тэмцээнийг Японы SSER байгууллага “Ямада” сан, Монголын автомашин, мотоциклийн спортын холбоотой хамтран, Монгол Улсад 20 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд ихэвчлэн говийн бүсэд голлон зохион байгуулж ирсэн билээ.
Уншигч та бүхэн тэмцээний дэлгэрэнгүй мэдээлэл болон оролцогчдын нэрсийг энд дарж харна уу.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ