Хятадын баг Трэйси Макрэйдигийн дугаарыг мөнхжүүллээ

Манай урд хөрш Хятадад хамгийн алдартай сагсан бөмбөгчдийн тоонд зүй ёсоор Трэйси Макрэйди ордог. Хятадуудын бахархал болсон Яао Миньтэй Хьюстон Рокетс багт хамтдаа зүтгэж байсан Т-Мак 16 улиралд NBA-д тоглосынхоо дараа Хятдан лигт нэг улирлыг өнгөрүүлсэн билээ.
Чиндао Дабл Стар Ийглс багт 2012-13 оны улирал 29 тоглолтонд оролцохдоо 25 оноо 7.2 самбар 5.1 дамжуулалтыг Т-Мак дунджилсан байна. Хэдийгээр ганцхан улирал тоглосон боловч Т-Макийн дугаарыг мөнхжүүлж, хүндэтгэл үзүүлэхээр Хятадын баг шийджээ.
Хьюстон Рокетс, Орландо Мэжик, Торонто Рэпторс багуудын хэн нь Т-Макийн дугаарыг мөнхжүүлэхийг мэдэхгүй. Гэхдээ тэднээс Хятадын баг урьтаж чадлаа. Т-Макт хүндэтгэл үзүүлж байгаа нэг хэлбэр боловч нөгөө талаар Трэйси Макрэйди Чиндао багт тоглож байсныг сануулах том сурталчилгаа гэдэг нь ойлгомжтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ