Хаан банк сонсголын бэрхшээлтэй иргэдийн тэмцээнийг ивээн тэтгэж байна

Монголд анх удаа зохиогдож буй Сонсголын бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2015 оны 08-р сарын 09-ний өдөр МҮХАҮТ -д нээлтээ хийж, эхний өрөг амжилттай үргэлжиллээ.
Нээлтийн арга хэмжээнд Эрүүл мэнд спортын яамны Дэд сайд Т.Болдбаатар, Дэлхийн диф шатрын холбооны Ерөнхийлөгч Филиф Гарднер (Phillip Gardner), Дэд ерөнхийлөгч Максим Розков (Maxim Rozkov), шатрын спортыг хөгжүүлэхийг зорьж дэмжигч эрхэмүүд, тэмцээнийг ивээн тэтгэгч ХААН Банкны хамт олны төлөөлөл хүрэлцэн ирсэн байна.
Олон улсын сонсголгүй иргэдийн шатрын хороонд Азийн долоон орон харьяалагддаг бөгөөд энэхүү тэмцээн нь 2001, 2005 онд болж байсан түүхтэй. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Казакстан, Узбекстан Энэтхэг, Монгол гэсэн 4 улсын нийт 27 шилдэг тамирчин оролцож байна. Тэмцээн энэ сарын 8-15-ны өдрүүдэд МҮХАҮТ -д болно.
Ази тивийн аварга шалгаруулах шатрын 3 дахь удаагийн энэхүү тэмцээн Монгол улсад болж байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Монгол улсад зохион байгуулагдсан олон улсын чанартай анхны тэмцээн болж буйгаараа онцлогтой юм.
Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч ХААН Банк ард түмний амьдралд эерэг нөлөө үзүүлэх, нийгмийн сайн сайханд хувь нэмрээ оруулах зорилгынхоо хүрээнд олон төсөл хөтөлбөрийг дэмжин ажилладаг билээ. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг ХААН Банк Сан ивээн тэтгэж, хамтран ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ