Кавальерст яагаад Томпсонтой гэрээгээ сунгахгүй байна вэ?

img

Багаас хамааралтай чөлөөт агент болсон Тристан Томпсоны Кавальерстэй хийж буй хэлэлцээр мухардалд орсон гэнэ. Төлөөлөгч Рич Полын хэлснээр Томпсон нэг улирлын 6.8 сая долларын гэрээгээр үлдээд, ирэх зун Кавальерсыг орхих ажээ.

 

Багаас хамааралтай чөлөөт агент болсон тоглогчидтой урт хугацааны гэрээ хийхгүй бол шинэ тоглогчийн гэрээний үргэлжлэл болгож, нэг жилийн хямд гэрээ санал болгох эрх багуудад бий. Энэ дагуу Кавальерс нэг жилийн гэрээг 7-р сарын нэгнээс өмнө Томпсон, Деллаведова нарт санал болгосон юм.

 

Тэгэхээр 10-р сарын 31 хүртэл Кавальерс таван жилийн 94 сая долларын гэрээг санал болгохгүй бол Томпсон нэг жилийн гэрээг хийгээд, 2016 оны зун багийг орхих төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Ирэх улиралд ч Томпсонтой (Bird Rights)  таван жилийн гэрээ хийх эрхийг Кавальерст эзэмшсэн хэвээр байгаа боловч тоглогч өөрөө саналыг хүлээн авахгүй бололтой.

 

 

Үйл явдлыг өрнөлийг харвал :

 

№1 Кавальерс мөнгө хэмнэж хүлээх шийдвэр гаргалаа

 

2016-17 оны улирлаас эхлэн цалингийн цэс 90 саяд хүрнэ. Тиймээс ирэх зун Томпсонг авч үлдэхээр шийдлээ гэхэд цалингийн боломжтой болно гэсэн үг. Ж.Р.Смит Тристан Томпсонтой гэрээгээ сунгаагүй байгаа боловч цалингийн цэс нь 4 саяар хэтэрчихсэн яваа Кавальерс Томпсоны хүслээр өндөр цалинтай гэрээ хийвэл татварт нь яг ижилхэн хэмжээний мөнгө төлж, нэг ёсондоо 35 сая долларыг ганцхан тоглогчид зарцуулах ёстой болно. Санхүүгээс шалтгаалж Тристаныг хүлээлгэх шийдвэр гаргалаа.

 

№2 Сэлгээний тоглогчид жилд 18 саяыг өгөхгүй

 

Кевин Лав шиг тоглогчтой гэрээгээ сунгачихсан нөхцөлд зөвхөн Кливленд ч гэлтгүй, өөр бусад багууд сэлгээний тоглогчдоо 18 саяыг төлнө гэдэг бол жинхэнэ солиорол. Эрдэлтэй боловч хүлээсэн нь дээр. Ирэх улирал Кливленд аварга авах эсэхээс шалтгаалж Кевин Лавийн солилцоо яригдах нь гарцаагүй. Мело – Лав гэсэн солилцооны цуу яриа хэдийнээ гараад эхэлчихсэн. Тэгэхээр ирэх зун Лавийг явуулаад, Тристан Томпсонд гарааны эрх болон хүссэн цалинг нь зэрэг санал болгоход хожимдохгүй.

 

№3 Томпсон эрсдэл гаргахыг хүсэхгүй байна

 

Пол Рич бол NBA-н багуудад шахалт өгдгөөрөө алдартай төлөөлөгч. Ямар л муу төлөөлөгч болоод Лебронтой хамтран ажиллахав. Хамгийн сүүлийн баталгаа гэвэл гэмтэлтэй Эрик Бледсод таван жилийн 70 сая долларын гэрээг авчирж чадсан явдал. Харин Томпсон эрсдэл гаргахыг хүсэхгүй байна.

 

Ирэх улиралд Кавальерсдээ үлдлээ гэхэд сэлгээнээс тоглох түүний үнэ цэнэ талбайд гарах минутаас нь шалтгаалаад хэд дахин буурахыг хэн ч мэдэхгүй. Бүр муугаар бодлоо гэхэд замналыг нь сүйтгэсэн гэмтэл хэлж ирэхгүй нь тодорхой. Тиймээс одоо л цалингаа авахыг хүсч байна.

 

 

№4 Хоёр талдаа ашигтай шийдвэр болно

 

Хэдий Томпсон хүссэн мөнгөө авч чадаагүй боловч дээрхи шийдвэр баг болоод тоглогчдод ашигтай байж мэднэ. Кливлендэд ахин нэг улирал үлдсэнээр Леброны тусламжтайгаар аваргын цомыг атгах боломжтой. Шигшээд цувралд шалгарч ч үзээгүй шилдгүүдтэй харьцуулахад Томпсонд сайн нэгний тусламжтайгаар хуруундаа бөгжтэй болж, аваргаа гэж дуудуулах боломж бий.

 

Дараа нь тэр хангалттай цалингаа авч эхэлнэ. Тристан Томпсонд 90 саяыг өгөх чадамжтай багууд хуруу дарам цөөхөн. Сэргээн босголтынхоо үерүү шилжсэн Портлэнд, Филаделфиа 76 зэрэг багуудын бүрэлдэхүүнийг харахад аварга авах бүрэлдэхүүн яав ч биш. Тэгэхээр цалин сайтай ч амжилт сайнгүй багуудад аваргын бөгж зүүж очоод хувийн амьдралдаа санаа зовоход буруу нь юу байхав.

 

 

 

 

эх сурвалж:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ