Никстэй хийх уулзалтаа цуцалсан шалтгаан

img

Нью Йорк Никс баг чөлөөт агент болсон Ламаркус Алдрижтай уулзах цаг болзсон боловч тоглогч өөрөө энэ уулзалтыг цуцалсан билээ. Тухайн үед шалтгаанаа хэнд ч тайлбарлаагүй боловч, одоо харин юунаас болж Никсийг сонирхохоо больсон тухайгаа хэллээ.

 

Сан Антонио Спөрс багтай гэрээ байгуулсан Алдриж уг нь Никсийг ихээр сонирхож байсан боловч, түүнд тавьсан эхний асуулт л таалагдаагүй гэнэ. Драфтын дөрөвдэх сонголтоор 19 настай Латви довтлогч Кристапс Порзингисийг авсан Никс түүнийг хүчний довтлогчоор илүү минут тоглуулж хөгжүүлэхийн тулд, Алдрижийг төвийн байрлалд тоглуулах санал тавьсан гэнэ.

 

Харин Алдрижид байрлалаа солих сонирхол байгаагүй учраас Никстэй уулзах нь цаг гарзадсан зүйл гэж үзжээ.

 

Би тэдэнтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байлаа Мэло бид хоёр мессежээр харилцсан. Бид удаан хугацаанд харилцаатай байсан найзууд. Тиймээс би их сонирхож байлаа. Би бусадтай нь ярилцаж үзээд хэрэв сонирхол байвал очъё гэж бодож байсан. Гэвч тэд миний тоглодог байрлалыг өөрчлөх хүсэлтэй байсан, харин би үүнийг хүсээгүй

 

Уг нь Алдриж Мэлотой хамт жижиг болон хүчний довтлогчийн байрлалд тоглон оноог түүгээд өөр нэгэнт хамгаалалтаа даатгах зорилготой байсан боловч Никс харин өөр төлөвлөгөөтэй байжээ.

 

“Тэд намайг төвийн байрлалд илүү тоглуулах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Ингэснээр тэд өөрсдийн залуудаа хөгжих боломжийг олгох юм. Харин би ийм зүйлийг хүсээгүй. Би хүчний довтлогч дээр тоглох боломжийг хайж байлаа, харин тэдэнд ийм сонирхол огт байгаагүй”

 

Хэрэв Никс драфтаас Порзингисийг аваагүй байсан бол Алдриж Нью Йоркт тоглох магадлал өндөр байсан бололтой.

 

 

эх сурвалж:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ