Лейкерс И Жинлианд санал тавьсан байна

img

Лос Анжелес Лейкерс баг энэ зуны хувьд азтай, амжилттай байгаа гэхэд болно. Драфтын хоёрдахь сонголтоор Д’Анжело Расселл гэх багийн ирээдүй болж чадах тоглогчийг авсанаас гадна өнгөрсөн жилийн солилцоогоор авсан Жордан Кларксон өндрөөр үнэлэгдэх болсон.

 

Түүгээр зогсохгүй хэд хэдэн залуу тоглогчидтой шинээр гэрээ байгуулж, багийн шинээр босгох эхлэлээ тавьсан гэхэд болно. Үүнийхээ хажуугаар тэд мартагдсан нэгнийг авчирхыг оролджээ.

 

2007 оны драфтын №6 сонголтоор Милуаки Бакст багт элсэж байсан ч NBA-д амжилт олоогүй, Хятадын шигшээ багийн хүчний довтлогч И Жинлианд тэд гэрээ санал болгосон тухай олон улсын сэтгүүлч Дэвид Пик мэдээлсэн байна.

 

Таван улирал дөрвөн өөр багт 272 тоглолтыг хийхдээ 7.9 оноо 4.9 самбарыг дунджилсан Жинлианы оргил амжилт нь 2009-10 оны улиралд гарсан юм. Тухайн жил 12 оноо 7 самбарыг авч байсан үзүүлэлтээ тэр дахин хэзээ ч давтаж чадаагүй.

 

Улмаар нутаг буцаж, өмнө нь тоглож байсан Хятадын лигийн Гуандон Тайгерс багтай гэрээ байгуулсан. Өнгөрсөн улиралд 27.7 оноо 11 самбарыг лигтээ дунджилсан И Жинлиан Лейкерсийн саналаас татгалзсан байна. Татгалзахаас ч аргагүй шалтгаан түүнд байж.

 

Тэрбээр Хятадын лигийнхээ дээд амжилт болох гурван жилийн 16.1 сая долларын гэрээг Тайгерс багтайгаа хийсэн бөгөөд Лейкерсийн тавьсан санал хэтэрхий бага цалинтай байсан гэнэ. Тиймээс эргэлзэх зүйлгүй татгалсан байна.

 

Мөн тэр өмсгөлийн борлуулалтаас болж, нэг жил сэлгээнд суухыг хүсээгүй биз.

 

Магадгүй Хятадын шигшээ багийн довтлогчийн хувьд NBA-д тоглох сүүлийн боломж нь энэ байсан бизээ.

 

 

 

эх сурвалж:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ