Монголчууддаа хүчтэй цохилтоо харуулах болно

img

Мэргэжлийн боксын нэгэн сонирхолтой халз тулаан маргааш 16.00 цагт Буянт Ухаа спортын ордонд болох нь. Энэхүү тулаан Монголын мэргэжлийн боксчин Ганбатын Баяртогтох, Солонгосын тамирчин Ан Жи Хён нарын хооронд болно.

 

Уг тулааны талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд боллоо.

 

Солонгосын тамирчин өнгөрсөн жил Г.Баяртогтоход халз тулалдах санал тавьсан аж. Түүний саналыг хүлээн авч, эх орондоо тулааныг зохион байгуулах болсноо Г.Баяртогтох хэлж, монголчууддаа хүчтэй цохилтуудаа харуулах болно хэмээв. Мөн тэрбээр Солонгосын тамирчинг сайн судлаагүй ч ялна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

 

Харин Солонгосын боксчин Ан Жи Хён Г.Баяртогтохыг эхний гурван раундад хүнд цохилтоор ялах болно гэдгээ хэлэв. Түүний дасгалжууулагч нь өмнө нь Г.Баяртогтохыг ялж байсан, тактикийг сайн боловсруулсан учраас ялалтандаа итгэлтэй байгаа гэнэ.

 

Г.Баяртогтохын хувьд мэргэжлийн боксын рингинд нийт 30 тулаан хийж, 24 удаа ялжээ. Энэ ялалтын 21-ийг нь хүнд цохилтоор авч байжээ. Их спортоос долоон жил завсарласны дараа эргэн ирэлт хийсэн тэрбээр өнгөрсөн онд Солонгосын өөр нэг тамирчинтай тулаан хийж, ялсан юм.  Нутаг нэгт тамирчныхаа хариуг авахаар ирсэн Ан Жи Хёны зорилго биелэх эсэхийг маргаашийн халз тулаанаас харж болно.

 

 

В.Бат

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Зөөзө Цохих гэж байгаад цохиулчихаваа.
2015-08-22
Зочин:
Kimchig balbaad bval sous boloh blov u vzeh heregtei
2015-08-22
Зочин:
Дахиж бокс тоглохгүй болгоод өг наад муу будааны боолоо
2015-08-22