Монголын тамирчид Азид хошуучиллаа

img

Гэрэл зургийг "Монголын оюун ухааны академи" хуудаснаас ашиглав.

Ой тогтоолтын Азийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд ХонгКонгт боллоо. 13 улсын 119 шилдэг тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдсөн энэхүү тэмцээнд Монгол Улсын тамирчид тэргүүллээ.

 

Эх орноо төлөөлөн оролцсон Монголын Оюун Ухааны академийн 20 тамирчин багш, дасгалжуулагчийн хамт амжилттай оролцон авах боломжит 63 медалиас 14 алт, 13 мөнгө, 10 хүрэл нийт 37 медаль хүртэж нийлбэр дүнгээр манай тамирчид хошуучлав.

 

Багийн бүрэлдэхүүнд насанд хүрэгчдийн ангилалд ОУ-ын Их Мастер Ө.Сэнгэсамдан, өсвөр насны ангилалд Их Мастер Э.Пүрэвжав, ОУ-ын Мастер А.Анударь, Өсвөрийн Дэлхийн аварга Э.Энхмөнх, Дэлхийн аваргын мөнгөн медальт З.Цэцэгзул, Б.Халиун, Н.Түвшинтөгс, М.Төгөлдөр, Б.Энхжин, Ю.Удвал, А.Номин, Б.Ариунсанаа, Б.Шижир-Эрдэнэ, Бага насны ангилалд Улсын Аварга Н.Намуундарь, Ж.Дөлгөөн, Ш.Шижир-Од, Г.Хүслэн, С.Саруул, Б.Бадам-Аюуш, Б.Оюунсанаа нар оролцсон юм.

 

Тэмцээний 10 төрлийн нийлбэр оноогоор ой тогтоолтын ОУ-ын Их Мастер Ө.Сэнгэсамдан 6 алт, 2 мөнгөн медаль хүртэж Ази Тивийн аварга боллоо. Тус тэмцээнд авсан 7141 оноогоор Дэлхийн чансаанд 3000 гаруй тамирчдаас 5 дугаарт бичигджээ.

 

Тэмцээний нийлбэр дүнгээр эхний 3 байр:

 

1. ОУ-ын Их Мастер Ө.Сэнгэсамдан (Монгол) – 7141 оноо

2. Их Мастер Э.Пүрэвжав (Монгол) – 5986 оноо

3. Их Мастер Erwin G.BALINIS (Филипин) – 5608 оноо

 

Өссвөр насны ангилалд нийлбэр дүнгээр эхний гурван байрыг Их Мастер Э.Пүрэвжав, Өсвөрийн дэлхийн аварга Э.Энхмөнх, Өсвөрийн дэлхийн аваргын мөнгөн медальт З.Цэцэгзул мөн бага насны ангилалд Н.Намуундарь дэд байрыг эзэлсэн байна.

 

Өсвөр насны ангилалд тэмцээний нийлбэр дүнгээр эхний гурван байр:

1. Их Мастер Э.Пүрэвжав (Монгол) – 5986 оноо

2. Э.Энхмөнх (Монгол) – 5336 оноо

3. З.Цэцэгзул (Монгол) – 5135 оноо

 

Бага насанд нийлбэр дүнгээр эхний гурван  байр:

1. Wenxuan DING – 3757 оноо /Малайз/

2. Н.Намуундарь – 3365 оноо /Монгол/

3. Zeqi CHEN – 3079 оноо /Хятад/

 

Тус тэмцээний өсвөр насны ангилалд Их Мастер Э.Пүрэвжав “Хоёртын тоолол” болон “30 минутын Хөзөр” төрөлд урьд өмнө манай тамирчдын эзэмшиж байсан Дэлхийн Рекордыг шинэчлэн тогтоосон билээ. Мөн манай тамирчдаас Ө.Сэнгэсамдан, А.Анударь, Б.Шижир-Эрдэнэ, Э.Энхмөнх, З.Цэцэгзул, Э.Пүрэвжав нар Азийн Мастер цолны болзлыг хангажээ.

 

Энэхүү гайхалтай амжилтыг үзүүлсэн тамирчдыг дасгалжуулагч Б.Баасандорж, А.Золжаргал нар бэлджээ. Манай тамирчид маргааш 17:45 цагт эх орондоо бууна.

 

Тамирчдадаа баяр хүргэе.

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Mundag bainaa. Bur baharhaad nulims garah ni ee
2015-08-25
irgen:
Gaihamshigtai. Bayar khurgiye.
2015-08-24
ihtugchin:
Олон улсын мэдээлэл зүйн олимпиадад 3 удаа түрүүлж, бух олимпиадуудын хамгийн том амжилтуудын нэгийг үзуулсэн хүү байна Edward Batmendijn, Словакийн иргэн. Овог нь Батмэнд эсвэл ийм словак нэр байдаг юм болов уу? Монголчууудын бас нэг бахархал уу? Манай монголчууд түүхэндээ 2 хүрэл медаль хүртэж байсан юм байна.
2015-08-24