Ц.Цогтбаатар цэвэр яллаа

img

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын нийслэл Астана хотноо эхэлж байна.

 

Тэмцээний 60 кг-ын жинд хүч үзсэн манай бөх Цэнд-Очирын Цогтбаатар өрсөлдөгч Швейцарийн жүдоч Людовик Чаммартиныг цэвэр ялж, эхний ялалтаа авлаа.

 

Ц.Цогтбаатар нь Өсвөрийн дэлхийн аваргын хүрэл, Залуучуудын дэлхийн аваргын мөнгө, гран при тэмцээний хоёр хүрэл медальт 19 настай залуу жүдоч. Тэрбээр өөрөөс 11 насаар ах туршлагатай жүдочтой барилодаж, өрсөлдөгчөө буулган авч, гараагаа сайхан эхлүүллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ