Валенчюнас дөрвөн жилийн гэрээг хийлээ

img

Ионас Валенчюнас өнгөрсөн улиралд 12 оноо 8.7 самбарыг 26 минутанд дунджилсан. Будагтай талбайд шахсан довтолгоо бүртээ дор хаяж нэг оноо авч байсан үзүүлэлтээр лигийг тэргүүлсэн Литви тоглогчийг Рэпторс баг удаан хугацаанд авч үлдэхээр шийджээ.

 

Түүнтэй дөрвөн жилийн 64 сая долларын гэрээг байгуулсан болохыг албан ёсоор мэдэгдлээ. Мөн гэрээний дөрөвдэх жилийг тоглогч өөрөө сунгах эрхтэй гэнэ. Сунгах эрхийг Валенчюнас авсан болохоор нэмэлтгүй байхаар тогтсон байна.

 

2011 оны драфтын тавдахь сонголтоор Канадын багт очиж байсан Валенчюнас жил ирэх тусам хүчний тоглолт нь сайжирч, талбайд үр ашигтай тоглох болсон.Цаашдаа ч түүний тоглолтын арга барил, үр бүтээл нэмэгдэх нь гарцаагүй байсан учраас Рэпторс явуулахгүй байхаар шийджээ. Ингэснээр Валенчюнас 2020 оныг зун хүртэл Торонто хотод тоглох боломжтой болж байгаа юм.

 

Ионас Валенчюнас 10-р сараас 5 сарыг хүртэл Америкт бэлтгэлтэй байдаг бол зун нь Литвийнхээ шигшээ багийг төлөөлж олон улсын тэмцээнд оролцдог. Энэ нь улирал бүр бэлтгэл сайтай байлгахаас гадна, тоглогчийн хувьд өсөн дэвжих боломжийг олгосоор байгаа юм.Валенчюнас хэрэв энэ зун гэрээг хийгээгүй бол ирэх улиралд багаас хамааралтай чөлөөт агент болж, 93 сая хүртлэх долларын гэрээ хийх боломжтой байсан ч, хүлээх шаардлагагүй гэж шийджээ.

 

 

 

эх сурвалж:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ