Х.Цагаанбаатар яллаа

img

Казахстаны Астана хотын Алау ордонд жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

 

Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд хүч үзэж буй хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар "В" хэсэгт багтсан. Тэрбээр эхний тойрогт Аргентинийн П.Гонзалестай учраа тааран барилдаж, өрсөлдөгчөө яллаа.

 

Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн манай аварга Х.Цагаанбаатар өмнө нь хүч үзэж байсан 66 кг-даа барилдаж байгаа билээ.

 

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ