”Шангрилла-2”-ын хятад ажилчид монгол залууг зоджээ

"Шангриллаа-2" зочид буудлын барилга дээр ажиллаж байсан монгол, хятад ажилчид зөрчилдсөн хэрэг өчигдөр гарчээ.
Монгол, хятад ажилчин багажаа булаацалдаж, муудалцсан нь хэрэг гарах шалтгаан болжээ. Уг хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгаж байна гэж цагдаагийн байгууллагаас хэлэв.
Өөр нэг эх сурвалж хятадууд бүлэглэн монгол залууг зодсон. Зодуулсан залуу эмнэлэгт хүргэгдсэн. Өнөөдөр тус барилгын ажил явагдахгүй байгаа тухай мэдээлэв.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ