Фил Жексон : Улирлын эхэнд тааруу байж магадгүй

Өнгөрсөн улирал Фил Жексон Нью Йорк Никс багийг плейоффт орно гэдэгт итгэлтэй байна хэмээн хэлж байлаа. Гэвч түүний удирдсан баг 17-65 амжилттай улирлыг дуусгаж, түүхэндэх хамгийн муу амжилтуудынхаа нэгийг давтсан юм.
Харин энэ жилийн тухайд :
“Бид олон тооны шинэ тоглогчидтой болсон, улирлын эхэнд бие биетэйгээ ойлголцох тал дээр суралцаж амжилтаараа тааруу байж магадгүй”
“Улирлын явц болоод төгсгөл ямар байхыг хэн ч мэдэхгүй. Бид бүрэлдэхүүнээ сайжруулсан, сайн баг байх боломж бидэнд бий” гэж Фил Жексон хэллээ.
Никс энэ зун Робин Лопез, Аррон Аффлало, Кайл О’Күйн, Деррик Уильямс нарыг шинээр авч Кристапс Порзингис, Жериан Грантыг драфтаас сонгосон юм. Өнгөрсөн жилтэй харьцуулахад маргаан байхгүй сайн баг.
Гэхдээ амжилт үзүүлэхэд хангалттай биш гэдэг нь тодорхой. Тиймээс Кармело Энтониг ирэх улирлын дараачаар сольж магадгүй гэх яриа зуны турш гарч байгаа юм.
Фил Жексон Нью Йоркт ирээд богино биш, урт хугацааны төлөвлөгөө хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн. Гэхдээ түүний амлалт биелэхийн тулд, одоо байгаагаас илүү чадварлаг тоглогчид хэрэгтэй нь гарцаагүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ