”Баян-Өлгий 2015” бага олимп болно

img

Улс эх орны ирээдүй болсон хүүхэд залуучуудын авъяас чадварыг нээн хөгжүүлэх цаашлаад тив дэлхийд нутгийнхаа нэрийг дуурсгах шилдэг тамирчдыг бэлтгэх зорилгоор Баян-Өлгий аймагт анх удаа зохион байгуулахаар болжээ. 

 

Ирэх есдүгээр сарын 11-15-ны хооронд зохиогдох бага олимпийн үеэр үндэсний бөхийн барилдаан, сур харвааны уралдаан,  жудо, бокс, волейбол, сагсан бөмбөг ширээний теннис    шатар, даам,  есөн хоргол,  биеийн тамир спортын 11 төрөл бүрийн уралдаан тэмцээн  зохион байгуулах аж.

 

Эрүүл мэнд, спортын яам, Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Монголын үндэсний олимпийн хороо, Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөл хамтран зохион байгуулж буй тус арга хэмжээнд 1000 гаруй залуу тамирчид оролцох гэнэ.

 

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ