Л.Отгонбаатар, П.Лхамдэгд нар хүч үзнэ

img

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Астана хотноо өнөөдөр тав дахь өдрөө үргэлжилнэ.

 

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 90 кг, эмэгтэйчүүдийн 70, -78 кг-ын жингийн барилдаан болж, дэлхийн аваргын медальтнууд тодорно. Манай улсаас эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд хүч үзэх Л.Отгонбаатар С хэсэгт багтсан бөгөөд эхний барилдаанаа Шведийн Н.Маркустай хийнэ.

 

Харин эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд барилдах П.Лхамдэгд А хэсэгт орсон. Тэрбээр эхний тойрогт Польшийн П.Дариятай  барилдахаар оноолт таарчээ.

 

Монгол Улсын баг тамирчид гурван хүрэл медаль, шагналт тавдугаар байр гурав, долоодугаар байрын шагнал нэгтэйгээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үргэлжлүүлж байна.

 

 

 

Б.Бэхи

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ