Усайн Болт гэмтэх шахжээ

img

 

Хятадын нийслэл Бээжин хотноо зохион байгуулагдаж буй “World Championships in Beijing” наадамд дэлхийн хамгийн хурдан хүн гэгддэг Усайн Болт оролцож, шилдэг гэдгээ дахин баталлаа. Өчигдөр эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн 200 метрийн уралдаан явагдаж, өндөрлөсөн байна. Энэхүү уралдаанд Болт өрсөлдөгчдөө ялж, алтан медалийн эзэн болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Болт 200 метрийг 19.55 секундэд туулжээ. Тэрбээр ялалт байгуулсныхаа дараа цэнгэлдэхэд өөрийг нь дэмжихээр ирсэн фэнүүдтэйгээ зургаа татуулах үед зураглаачийн дугуйт тэргэнд тээгэлдэж, хүнд гэмтэл авах шахсан байна. Тэрбээр ардаас нь дугуйтай зураглаач явж байгааг мэдээгүй учир газар унажээ.

 

Тамирчин хүнд гэмтэл аваагүй бөгөөд тэрбээр цэнгэлдэхээс гарах үед нэг хятад фэн нь түүнтэй селфи авахуулахыг хүссэн байна. Болт ямар ч үг хэлээгүй, залуу руу харж байхад хамгаалагчид хятад залууг түүнээс холдуулж, өчигдрийн тэмцээн дуусах хүртэл тусгаарлажээ. Болт сэтгүүлчтэй уулзах үеэрээ “Үнэхээр хөгжилтэй зүйлүүд ар араасаа боллоо. Надтай зураг авахуулахыг хүссэн залууг баривчилсан. Харин би зураглаачийн дугуйнд тээгэлдэж гэмтэх шахлаа” гэж хэлжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ