UCLA-ээс төрсөн хосууд

Рассел Уэстбрүүкийн шинэхэн гэргий Нина Ирл ч бас мундаг сагсан бөмбөгч гэнэ. Нина Ирл, Расселын адилаар UCLA-д суралцаж төгссөн бөгөөд сургуулынхаа эмэгтэй сагсан бөмбөгийн багийн тоглогч байсан юм. Нина бүсгүй сагсан бөмбөг тоглохын хажуугаар сэтгэл судлалын ухаанд шимтэн суралцаж магистрын зэрэг хүртэхээр хичээнгүйлэн суралцаж байгаа ухаалаг бүсгүй ажээ.
Нина хар багаасаа Лос Анжэлэс Лэйкерс багийг дэмжиж өссөн бөгөөд хайртай залуугаас болж Оклохама Сити Тандер багийг дэмжих болжээ.
Нина, Рассел 2 UCLA-д суралцаж байхдаа танилсан бөгөөд сагсан бөмбөгөөр холбогдсон хосууд аж. Рассел, Нина 2 нас чацуу.
Нинагын үеэл ах нь Америк хөлбөмбөгийн домогт тоглогч Кенни Исли юм. Расселын хайртай гэргийдээ бэлэглэсэн сүйн бөгж нь 700 мянган $-ын үнэтэй байсан гэнэ.
эх сурвалж: Royal Sport
СЭТГЭГДЭЛ БИЧИХ