Лин, Уокер хоёр талбайд хамтдаа олон минут тоглоно

img

Шарлотт Хорнетс багийн тоглолтыг үзсэн сагсан бөмбөгийн мэргэжилтэн битгий хэл, энгийн нэг үзэгч хараад л довтолгоо муутай, хүч султай баг гэдгийг хэлнэ.  Үнэхээр Хорнетсын довтолгоог Ал Жефферсон, Кемба Уокергүйгээр төсөөлөшгүй.

 

Жефферсон будагтай талбайгаас авч байгаа онооны ихэнхийг нь зулгаадаг бол Уокер талбайд эзгүй үед Шарлотт зүгээр л шиддэг, эсвэл Ал Жефферсонд өгөөд хүлээдэг баг болдог. Тиймээс Уокер довтолгоонд орлуулашгүй тоглогч байдаг.

 

2014-15 оны улиралд довтолгоогоороо 28-т жагссан нь үүний баталгаа. Харин дасгалжуулагч Стив Клиффорд энэ дутагдлаас гарах арга олсон гэнэ. Тэрбээр шинээр гэрээ байгуулсан Жереми Линийг Кемба Уокертай хамт тоглуулах нь довтолгооны чадамжийг өндөр болгоно гэж үзжээ.

 

“Талбайд хоёр пик н ролл тоглогч зэрэг байх нь ашигтай” “Талбайн нэг талд хамгаалалт нягт байвал бөмбөгөө шилжүүлээд нөгөө талаар нь довтлох боломжтой. Голден Стэйт яг л ингэж тоглодог. Нэг талд нь Стеф гардаг, хэрэв тэнд нь хамгаалалт сайн болчихвол нөгөө талд нь Клей Томпсон довтолгоог хийдэг

 

Кемба Жеремид ийм боломжийг олгоно, Жереми ч мөн ялгаагүй” гэж Стив Клиффорд дасгалжуулагч хэлсэн байна.

 

Жереми Лин өнгөрсөн улиралд Лейкерсийн бүрэлдэхүүнд 11.2 оноо 4.6 дамжуулалтыг өгсөн. 27 настай Тайвань гаралтай хамгаалагч хоёр жилийн 4.3 сая долларын гэрээгээр Шарлоттод ирээд байгаа.

 

Тэгэхээр Шарлоттын довтолгоо ирэх улиралд илүү олон талт, өнгөрсөн жилийнхээс илүү болно гэж бодож болох нь. Зөвхөн Линээс хамааралтай ч биш юм. Портлэндийн довтолгооны гол найруулагчдын нэг Никола Батум солилцоогоор Хорнетсын гишүүн болсон.

 

Майкл Кидд-Гилкристийг бодвол өөр дээрээс довтолгоог эхлүүлэх чадвар хэд дахин илүү Батум Хорнетсын довтолгоог илүү олон талт, аюултай болгох нь гарцаагүй. Стив Клиффорд дасгалжуулагч ирэх улиралд учрыг нь олчихвол хамгаалалт довтолгоо боломжийн байж болох залуусыг цуглуулж чаджээ.

 

эх сурвалж:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ