Тайсон Крымд очихыг хүсчээ

img

АНУ-ын боксчин, хүнд жингийн аварга Майк Тайсон ирэх арваннэгдүгээр сард Украины автономит муж байсан Крымд очих төлөвлөгөөтэй байгаа гэж түүний дэмжигч Владимир Круинов сэтгүүлчдэд мэдэгдсэн тухай “TASS” агентлаг уламжлав. Тэрбээр “Тайсон Крымд очих хүсэлтэй байгаа. Дэлхийн боксын хүнд жингийн аварга ирэх арваннэгдүгээр сарын 20-нд Крымд очих төлөвлөгөөтэй байна. Москвагийн удирдлагууд түүнд зөвшөөрөл олгох эсэх нь тодорхойгүй байна” гэж хэлжээ.

 

Тайсон ямар шалтгааны улмаас Крымд очихоор төлөвлөж байгаа нь нууц хэвээр байгаа юм. Орон нутгийн хэвлэлүүд “Вашингтон Тайсоноор дамжуулан Крымчүүдийн бодлыг өөрчлөх төлөвлөгөөтэй байна” гэж мэдээлсэн бол “Тайсоны дэмжигч “Аварга Крымд айлчлах нь улс төртэй ямар ч холбоогүй” гэж мэдэгджээ.

 

Өнгөрсөн 2013 оны гуравдугаар сард Крымийн хойгийн иргэд ОХУ-ын эх газарт дагаар орох хүсэлтэй гаргаж, бүх нийтийн сонгууль явуулсан. Саналаа өгсөн иргэдийн 97 хувь Орост дагаар орохыг зөвшөөрсөн юм. Энэхүү санал хураалтын дараа АНУ тэргүүтэй орнууд эсэргүүцэж, Москвагийн эсрэг эдийн засаг, худалдааны салбарт хориг тавьсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ