М.Уранцэцэг, Д.Төмөрхүлэг нар хоёрдугаарт эрэмбэлэгджээ

Олон улсын жүдогийн холбооноос тамирчдын шинэчилсэн чансааг гаргажээ. Хэдхэн хоногийн өмнө Казахстан улсын нийслэл Астана хотноо болсон Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчид амжилттай оролцсон.
Гавьяат тамирчин С.Ням-Очир, олон улсын хэмжээний мастер Д.Сумъяа, Ц.Мөнхзаяа нар хүрэл медаль зүүж, дэлхийн медальтан болсон. Мөн эрэгтэй шигшээ баг дэлхийн аваргын анхны хүрэл медалиа хүртсэн билээ.
Монгол Улсын тамирчдаа дэлхийн чансаанд хэрхэн жагссаныг танилцуулж байна.
Эрэгтэй:
60 кг:
Г.Болдбаатар 1810 оноогоор дөрөвдүгээр байр
Д.Амартүвшин 1395 оноогоор наймдугаар байр
Г.Хэрлэн 946 оноогоор 15 дугаар байр
Ц.Цогтбаатар 283 оноогоор 53 дугаар байр
66 кг:
Д.Төмөрхүлэг 1954 оноогоор хоёрдугаар байр
Д.Алтансүх 790 оноогоор 17-р байр
Б.Батгэрэл 282 оноогоор 59-р байр
Х.Цагаанбаатар 72 оноогоор 132 дугаар байр
73 кг:
С.Ням-Очир 1296 оноогоор 11-р байр
Г.Одбаяр 1030 оноогоор 14-р байр
Х.Цагаанбаатар 882 оноогоор 19 дүгээр байр
81 кг:
О.Ууганбаатар 702 оноогоор 21 дүгээр байр
Н.Дагвасүрэн 658 оноогоор 26 дугаар байр
90 кг:
Л.Отгонбаатар 702 оноогоор 20 дугаар байр
Х.Цогтгэрэл 208 оноогоор 72 дугаар байр
Г.Алтанбагана 176 оноогоор 82 дугаар байр
-100 кг:
Н.Түвшинбаяр 974 оноогоор 17 дугаар байр
Э.Энхбат 170 оноогоор 64 дүгээр байр
Б.Жанчивдорж 99 оноогоор 85 дугаар байр
+100 кг:
Б.Тэмүүлэн 729 оноогоор 24 дүгээр байр
Ө.Дүүрэнбаяр 608 оноогоор 28 дугаар байр
П.Бүрэнтөгс 66 оноогоор 88 дугаар байр
Эмэгтэй:
48 кг:
М.Уранцэцэг 2720 оноогоор хоёрдугаар байр
Г.Отгонцэцэг 711 оноогоор 24 дүгээр байр (Казахстан улсын нэрийн өмнөөс оролцож байгаа)
Б.Хорлоодой 120 оноогоор 69 дүгээр байр
Э.Гэрэлмаа 106 оноогоор 74 дүгээр байр
52 кг:
М.Бундмаа 908 оноогоор 15 дугаар байр
А.Цолмон 740 оноогоор 21 дүгээр байр
Ч.Аззаяа 176 оноогоор 63 дугаар байр
57 кг:
Д.Сумъяа 2240 оноогоор хоёрдугаар байр
А.Батзул 110 оноогоор 78 дугаар байр
63 кг:
Ц.Мөнхзаяа 1740 оноогоор долоодугаар байр
Ц.Цэрэннадмид 892 оноогоор 16 дугаар байр
Б.Мөнгөнчимэг 238 оноогоор 57 дугаар байр
70 кг:
Ц.Наранжаргал 1061 оноогоор 15 дугаар байр
М.Даваасүрэн 36 оноогоор 102 дугаар байр
Ц.Цэрэнханд 31 оноогоор 108 дугаар байр
78 кг:
П.Лхамдэгд 222 оноогоор 45 дугаар байр
Б.Мөнхтуяа 104 оноогоор 64 дүгээр байр
О.Мөнхцэцэг 30 оноогоор 93 дугаар байр
+78 кг:
О.Жавзмаа 435 оноогоор 31 дүгээр байрт тус тус бичигдсэн байна.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ