“Реал Мадрид” клуб дүрвэгсдэд туслана

img

 

Ойрхи Дорнод, Хойд Африкийн нөхцөл байдал хяналтаас гарсны улмаас олон мянган дүрвэгсэд эх орноосоо дүрвэж, Европийн орнуудад цагаачлахаар эрсдэлтэй алхам хийж байна. Энэ оны наймдугаар сарын байдлаар зөвхөн Газар дундын тэнгист 2500 дүрвэгсэд амиа алдаж, сураггүй алга болжээ.

 

Мөн Сири хүү Алан Курдигийн үхлийн дараагаас Европчууд дүрвэгсдэд туслахыг олон улсад уриалаад байна.

 

Тэгвэл “Реал Мадрид” клуб Испани дахь дүрвэгчдэд зориулж 1 сая еврогийн тусламж үзүүлэхээр болсноо албан ёсоор мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. “Энэхүү хандивын мөнгөөр дүрвэгсдэд зориулсан аюулгүй газар байгууллахад зарцуулах болно” гэж НҮБ-ын Дүрвэгсэд хариуцсан төвөөс уламжилжээ.

 

Мөн тус клубын тоглогчид дүрвэгсдэд туслах аянг эхлүүлээд буйг “Реал Мадрид” клубын Ерөнхийлөгч Флорентино Перез сэтгүүлчтэй уулзах үеэрээ мэдэгджээ. Тэрбээр өчигдөр 17.00 цагийн үед дүрвэгсдийн асуудлаар НҮБ-ын удирдлагуудтай утсаар ярьсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ