NBА-н плейоффын систем өөрчлөгдлөө

img

Удаан хугацаанд яригдсан дүрмийн өөрчлөлтийг NBA-н удирдах зөвлөл 100%-н саналаар дэмжиж, ирэх улирлаас эхлэн хэрэгжүүлэхээр болжээ. Энэ шийдвэрийг мягмар гарагт NBA албан ёсоор зарлалаа.

 

Ингэснээр плейоффын багууд дивизионы ранкаас үл хамаарч, амжилтаараа жагсаж орно гэсэн үг.Дивизионы аварга багууд плейоффын эхний дөрвөн байрын нэгт автоматаар багтдаг байсан дүрэм үүгээр дуусгавар болж байна.

 

Цаашлаад амжилтаар муу байвал дивизионы аварга баг плейоффоос ч мултарч магадгүй болж байгаа юм.Гэхдээ ийм явдал өмнө нь огт тохиолдолж байгаагүй, цаашид ч тохиолдох магадлал маш бага гэдгийг Адам Силвер хэлж байсан юм.Харин плейоффт амжилтаар тэнцсэн багуудыг хоорондын үр дүнгээс нь хамаарч байрлалыг нь тодорхойлох бөгөөд ижил болсон тохиолдолд дивизионы амжилтыг нь харах ажээ.

 

Мөрдөгдөх гэж буй дүрмээр өнгөрсөн жилийн плейоффын байрлал ингэж өөрчлөгдөх байжээ.

 

 

 

эх сурвалж:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ