Маркиефф Моррисыг 10000 $-оор торгов

NBA-н сахилга батын хорооноос Финикс Санс багийн довтлогч Маркиефф Моррисыг 10,000 доллараар торгох шийтгэлийг оноожээ. Солилцоонд орох хүсэлтээ олон нийтийн сүлжээнд илэрхийлсэн гэж энэхүү шийтгэлийг өгч байгаа гэнэ.
Ихрүүдийн нэг Маркусыг сольсоны дараа Маркиефф Финиксийн төлөө тоглох хүсэлгүй болсон гэх цуу яриа гарч эхэлсэн юм. Харин өнгөрсөн долоо хоногт Моррис өөрийн твиттер дээр “Финиксд миний ирээдүй байхгүй” гэж жиргэсэн юм.
Энэ нь NBA-н дүрмийг зөрчсөн үйлдэл болжээ.
Жилийн өмнө л ихрүүдтэй зэрэг гэрээ байгуулж байсан Санс Маркус Моррисыг явуулсан шалтгаан нь цалингийн цэсээ суллаж, Ламаркус Алдрижийг авах боломжтой болсон. Нэг ёсондоо Маркиеффыг ашиглахын тулд давхар Маркусд мөнгө төлөх албагүй гэж үзсэн.
Харин ихрүүдэд тэдний энэ гэнэтийн шийдвэр таалагдаагүй. Маркус Моррис солилцоонд орсныгоо “нүүрлүүгээ алгадуулсан мэт боллоо” гэж тайлбарласан бол Маркиефф Моррис төрсөн цагаасаа хойш дүүгээсээ хол байж үзээгүй, тиймээс Финиксийн төлөө дахин талбайд гарахгүй гэж хэлэх болсон.
Өнгөрсөн улиралд 15.3 оноо 6.2 самбарыг дунджилсан Маркиефф Моррис дөрвөн жил тоглох гэрээтэй байгаа юм. Болж байгаа үйл явдлуудаас дүгнэхэд Маркиефф Моррис ирэх улиралд өөр багийн өмсгөлтэй тоглож магадгүй юм. Гэхдээ дүү Маркустайгаа дахин нэг багт тоглоно гэдэг боломжгүй зүйл билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ