О.Насанбурмаа хүрэл медалийн төлөө хүч үзнэ

АНУ-ын Лас-Вегас хотын “The Orleans Arena” спортын ордонд чөлөөт бөхийн ДАШТ-д үргэлжилж байна. Өчигдөр манай гурван бөх дэвжээнд гарснаас 69 кг-д хүч үзсэн гавьяат тамирчин О.Насанбурмаа хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
Тэрбээр 69 кг-ын жинд нэгдүгээр тойрогт Унгарын бөхийг, хоёрдугаар тойрогт Польшийн бөх Агнесса Вьежчик Кордусыг, гуравдугаар тойрогт Казахстаны бөхийг ялж “Рио-де-Жанейро-2016” олимпийн наадамд барилдах эрхээ авлаа.
Гавьяат тамирчин О.Насанбурмаа хүрэл медалийн төлөө Японы бөх Сара Дошотой өрсөлдөнө. Медалийн төлөөх барилдааныг 10:40 цагт ETV телевиз шууд дамжуулан үзүүлэх юм байна.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ