Метта Лейкерс удахгүй гэрээ байгуулна
2015-09-10

Метта Уорлд Писийг эргүүлэн авчрах талаар Лейкерсийн удирдлагуудын байр суурь зөрөлдөж байна гэж байсан боловч шийдвэр гарсан бололтой. Эх сурвалжийн мэдээлснээр Метта Уорлд Пис Калифорнийн Эл Сегундод байрлах багийн бэлтгэлийн баазад ирж бэлтгэл хийх болсон гэнэ.

 

Одоогоор ямар нэгэн гэрээ албан ёсоор хийгдээгүй байгаа боловч, энэ сардаа багтаа нэг жилийн гэрээг Метта үзэглэх тухай эх сурвалж мөн мэдээлсэн байна.

 

35 настай довтлогч өнгөрсөн сард Лейкерсийн бэлтгэлийн зааланд ирж 2014 оны драфтын тоглогч Жулиус Рандлтай тулж бэлтгэл хийсэн бол энэ долоо хоногоос багийн бусад тоглогчидтой албан бус бэлтгэл хийж эхэлсэн гэнэ.

 

2013-14 оны улиралд Нью Йорк Никс багаас хасагдж байсан Метта дараа нь Итали, Хятадын лигүүдэд тоглосон. Одоо харин тэрбээр ахмад туршлагатай тоглогчийн хувиар Коби Брайнтын түшиг, залуу тоглогчдын багш нь болж Лейкерсд дахин ирэх нь.

 

Лейкерс одоогоор жижиг довтлогчийн байрлалд тоглох тоглогчгүй байгаа. Харин Метта ирсэнээр энэ байрлалдахь дутмаг зайг нөхөж чадна.

 

Лос Анжелес Лейкерс баг мөн өнөөдөр Бразил холбогч Марсело Хуертастай албан ёсоор гэрээгээ хийсэн бөгөөд түүнтэй 525 мянган долларын хамгийн хямд, баталгаат бус гэрээг хийсэн байна.

 

 

 

эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин