Кендалл Маршалл дөрвөн жилийн гэрээ хийлээ

img

Филаделфиа 76 баг чөлөөт агент холбогч Кендалл Маршаллтай гэрээ байгуулахаар ярилцаж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл энэ яриа өнөөдөр албан ёсных болж баталгаажлаа.

 

Ингэхдээ бүр дөрвөн жилийн гэрээг хийжээ.

 

Гэрээнийхээ эхний жилд Маршалл 2.1 сая долларын цалинг авна гэснээс өөр ямар нэгэн нарийн мэдээлэл гараагүй байна. Дөрвөн жилийн гэрээ гэдэг бол ирээдүй гэж дүгнэсэн тоглогчиддоо багуудын өгдөг санал. Тэгэхээр Маршалл дараагийн жилүүдэд Филаделфиа 76 багийн гол холбогчдын нэг байх нь.

 

2012 оны драфтын 13 дахь сонголтоор лигт элсэж байсан Маршалл энэ жил 24 настай. Финикс Санс, Лос Анжелес Лейкерс, Милуаки Бакс багуудад хүчин зүтгэж явсан тэрбээр одоо Тони Рөүтэн, Азиая Канаан нартай гарааны холбогчийн эрхийн төлөө өрсөлдөнө.

 

Өнгөрсөн улиралд өвдөгний чагтан шөрмөсөө таслах хүртлээ Маршалл Милуаки Баксын өмнөөс 28 тоглолтонд оролцсон байна.

 

Коллежийн сагсан бөмбөгт Норт Каролина багаас хоёр улирал тоглохдоо тэрбээр 351 дамжуулалтыг өгч, улмаар Боб Көүзигийн нэрэмжит шилдэг холбогчийн шагналыг хүртэж байжээ.

 

 

эх сурвалж:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ