Алга болсон иргэнийг мэнд олжээ
2015-09-11

Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Баянзүрх дугаар багийн иргэн А /24 настай, эмэгтэй/ энэ сарын 9-ний өдөр 13:30 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон байна.

 

Энэ тухай дуудлага 10-ны өдрийн 09:20 цагт сумын төвд ирж,  тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан 5 хүн, 2 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 18:30 цагт “Асгант” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин