Соронзонболдын Батцэцэг хошой аварга боллоо

Монгол Улсын гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг бөхийн чөлөөт барилдааны дэлхийн хошой аварга боллоо.
Тэрбээр тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд хүч үзэж, алтан медалийн төлөө японы бөх Рисако Кавайтай өрсөлдөн, цэвэр яллаа. Ийнхүү тэрбээр Дэлхийн аваргын алтан медалийг хоёр дахь удаагаа энгэртээ гялалзуулж, эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлэн, алтан соёмбот төрийн далбаагаа Лас-Вегасын тэнгэрт мандуулах нь ээ.
АНУ-ын Лас-Вегас хотын “The Orleans Arena” спортын ордонд чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
Баяр хүргэе.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ