”Дэлхийд дахиад, олимпид түрүүлээрэй”

Монгол Улсын гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг АНУ-ын Лас-Вегас хотноо болж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, дэлхийн хошой аварга болж монгол түмнээ баярлууллаа.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэхэн дэлхийн аваргадаа өөрийн твиттер хуудсаар дамжуулан баяр хүргэжээ.
Тэрбээр "Дэлхийн хошой аварга Батцэцэгтээ баяр хүргэе. Гайхамшиг бүтээлээ. Дэлхийд дахиад, Олимпод түрүүл. Дэлхийд байхгүйг бүтээ,рекорд хий. Уухай..." хэмээн жиргэсэн байна.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ