Леброны зарласан бэлтгэлд Томпсон оролцохгүй

img

Багийн спортод амжилтанд хөтлөх гол зүйлүүдийн нэг ойлголцол. Тоглогчид өөр хоорндоо ойлгоцохын тулд хамтдаа байх ёстой. Тиймээс ч NBA-н тоглогчид албан бус бэлтгэл зарлаж, нэгнээ дуудаж байна.

 

Кливленд Кавальерс багийн довтлогч Леброн Жеймс Майами хотод хамтдаа бэлтгэл хийхээр багийн нөхдөө дууджээ. Түүний энэхүү дуудлагыг Ж.Р.Смит, Иман Шумперт, Кайри Өрвинг, Андерсон Варежао, Кевин Лав зэрэг хуучны андууд нь хүлээн авснаас гадна, багийн шинэ гишүүд болох Саша Каун, Мо Уильямс, Ричард Жефферсон, Жой Харрис нар нэмэгдээд байгаа гэнэ.

 

Энэхүү цугларалтынхаа зургийг зөвхөн Леброн төдийгүй, Смит, Уильямс, Варежао, Шумперт, Өрвинг бүгд өөрсдийн инстаграмдаа оруулсан байна. Харин зургийг Жеймс Жонс авсан гэж таамаглаж байгаа юм. Жонс Леброны зарласан бэлтгэлд оролцоно гэж өмнө нь мэдэгдэж байжээ.

 

 

Кайри Өрвинг гэмтэлтэй байгаа ч амралтаа багийнхаа андуудтайгаа хамт өнгөрөөх зорилгоор Майамид ирсэн байна. Харин эх сурвалжийн мэдээлж байгаагаар Тристан Томпсон энэ цугларалтанд ирэхгүй гэнэ.

 

Тимофей Мозгов (гэмтэлтэй), Маттью Деллаведова зэрэг легионер тоглогчдыг гэнэтийн энэхүү бэлтгэлд ирээгүй шалтгааныг ойлгож болох юм. Харин Тристан Томпсоны тухай таны бодол?

 

 

эх сурвалж:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

baa:
shal demii yum bichih Yuma
2015-09-14