”Фил Жексон” 70 нас хүрлээ

Филипп Дуглас Фил Жексон одоогоор Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) Нью-Йорк багийн эзэнээр ажиллаж байгаа.АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн гүйцэтгэх захирал асан,дасгалжуулагч тоглогч юм. Жексон Чикаго Буллс багтай НБА-ийн зургаан удаа аварга, 1989-1998 он хүртэл Чикаго Буллс багийн дасгалжуулагч.
Түүний дараагийн баг, Лос-Анжелес Лейкерс байсан бөгөөд 2000 оноос 2010 он хүртэл таван удаагийн аварга болж, Жексон Red Auerbach-ын тогтоосон есөн аварга авсан амжилтыг эвдэж НБА-д дасгалжуулагчаар ажиллаж 11 удаа аварга авсан юм. Тэрээр 1970 болон 1973 онд Никс багт тоглогч байхдаа 2 удаа аварга болж, тоглогч дасгалжуулагчийн зүгээс 13 удаа НБА-ийн аварга хэмээх цолийг хүртсэн амжилттай НБА-ийн рекордыг эзэмшдэг. Сагсан бөмбөг түүний стратегийн хэд хэдэн нууц гэсэн ном бичсэн. 2007 онд Жексон Сагсан бөмбөгийн алдрын танхимд багтсан,1996 онд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 50 жилийн ойд зориулсан арга хэмжээнд "Фил Жексон"-г лигийн түүхэн дэх 10 дахь хамгийн агуу дасгалжуулагчдын нэгээр нэрлэсэн байна.Агуу дасгалжуулагч тэрээр өнөөдөр 70 нас хүрлээ.Төрсөн өдрийн мэнд хүргэе! "Филипп Дуглас Фил Жексон"
СЭТГЭГДЭЛ БИЧИХ